fbpx

Debugging гэдэг нь биднийг код бичиж байх явцад тухайн код дотор гарсан алдааг олж засах үйл явцыг хэлдэг.

Bug болон Debugging гэсэн нэр томьёог Грейс Хоппер гэх хүн 1940-өөд оны үед алдаршуулсан гэж үздэг. Тэрээр Харвардын их сургуульд Марк II гэх компьютер дээр ажиллаж байх явцад түүний хамтрагчид нэгэн эрвээхэй цахилгаан хэлхээнд гацсан байсныг олжээ. Улмаар Грейс Хоппер тухайн үед үйл ажиллагаанд нь саад болж байгааг хараад системийг ‘Debugging’ хийх хэмээн хэлсэн байна.

Гэсэн хэдий ч “Bug” гэсэн нэр томъёо нь “техникийн алдаа” гэсэн утгаараа анх 1878 онд гарч ирсэн бөгөөд Томас Эдисон механик инженерчлэлийн “бага зэрэг алдаа, бэрхшээл”-ийг “Bug” гэж тодорхойлсон байдаг.

Тэгвэл би танд одоо ‘Debugging’ үр дүнтэй хийх хэдэн арга зааж өгье:

  1. Асуудлыг тодорхойлж өөрөөсөө асуулт асуух замаар ‘debugging’ хийх жишээ нь миний олсон асуудал юу вэ? Ийм асуудалтай өмнө нь тулгарч байв уу? Яг хаана хэзээ алдав? Гэх мэт.
  2. Алдаа гарсан сануулгыг (Error message) анхааралтай унш. Тухайн код бичиж байгаа IDE дээр гарч ирсэн сануулга нь зүгээр л таныг залхаах гэж байдаггүй ба танд хаана асуудал гарсан талаар заримдаа хэрхэн засах талаар ч хэлж өгсөн байдаг.
  3. ‘Debugger’ ашиглаж сурах. Энэхүү ‘Debugger’ нь ихэнхи код бичдэг IDE дээр байдаг ба үүнийг ашиглан алдаагаа амархан олох боломжтой.
  4. Бүгдийг нь бүртгэх. Өөрт тань тулгарсан асуудал, алдааг шийдэлтэй нь хамт тэмдэглэж авах эсвэл цээжилснээр дараа ахин ижил алдаа гаргахгүй, гарсан ч цаг алдалгүй засаж чадах юм.
  5. Алдаа гаргахаас айлгүй дахин дахин оролдож алдаагаа давт. Та хэчнээн алдаа гаргана тэр хэмжээгээрээ зөв асуудалгүй цэвэрхэн код бичдэг болохоос гадна цэгцтэй бодож төлөвлөдөг болоход тань тусална.
  6. Бусадтай алдаагаа хуваалц. Танд одоо тулгарч буй асуудлыг өөр хүмүүс өмнө нь туулаад гараад ирсэн байх боломжтой тул бусадтай алдаагаа хувцаалцан зөвлөгөө авах боломжтой.
  7. Шалгалт хий. Таны эцсийн төслийг сүйрэхээс сэргийлэх зүйл бол ахин дахин шалгалт хийх юм.

Эдгээр нь ‘Debugging’ хийж алдаагүй код бичихэд тань туслах энгийн хэдэн аргууд юм.

Leave a Reply