fbpx

Өнөөдрийн нийтлэлээр хамтдаа атрибут болон өгөгдлийн багцуудын төрлийг судалцгаая. Хамгийн түрүүнд өгөгдөл болон атрибут гэж юу болох талаарх мэдэж авъя.

Өгөгдөл бол өдөр тутмын үйл ажиллагаагаар үүсэж байгаа баримт, мэдээнүүд буюу Object болон түүний Attributes-н цуглуулга юм. 

Attribute бол объектуудын шинж чанар. Жишээ нь температур

Object нь тухайн объектын шинж чанарыг илэрхийлэх атрибутуудын цуглуулга. 

Атрибут нь тоон(numeric) болон чанарын(qualitative) гэсэн хоёр үндсэн шинж чанартай.

″Qualitative  шинж чанар нь бодит хэмжээ эсвэл тоон хэмжээг өгөхгүйгээр объектын шинж чанарыг тодорхойлдог. Үүнд дараах гурван атрибутын төрлүүд багтана. ″

Nominal/Нэрлэсэн 

Жишээ нь үсний өнгө, үүнийг бид хар, бор, улаан гэж нэрлэж хэлж чаддаг. 
Энэ нэрлэсэн атрибутыг мөн тоогоор илэрхийлэх боломжтой. Хар үс бол – 0, бор үс бол -1 гэх мэтчилэн.

2. Binary/Хоёртын

Хоёртын атрибут нь зөвхөн хоёр ангилалтай. Өөрөөр хэлбэл 0 эсвэл 1 , Boolean утга буюу TRUE or FALSE .Үүнийг дотор нь Symmetric болон Asymmetric гэж хоёр ангилна. 

Хоёртын атрибут нь хоёр төлөв нь ижил жинтэй байвал Symmetric (Тэгш хэмтэй) байна. Жишээ нь: Эрэгтэй, эмэгтэй гэсэн төлөвтэй хүйсийн шинж чанар

Хоёртын атрибут нь мөн Asymmetric(Тэгш хэмт бус) шинж чанар байдаг, жишээлбэл халдварыг илрүүлэх эмнэлгийн шинжилгээний эерэг ба сөрөг үр дүн.

3. Ordinal / Дараалсан

Утгуудын хооронд утга учиртай дараалал (order) эсвэл зэрэглэл (rank) байдаг. Гэхдээ дараалсан утгуудын хоорондох хэмжээ нь тодорхойгүй байна.
Жишээ нь: Уух зүйл: Жижиг , Дунд, Том.

Өөрөөр хэлбэл  бодитойгоор хэмжигдэх боломжгүй чанаруудын субъектив үнэлгээг бүртгэхэд хэрэгтэй. Сэтгэл ханамж, аз жаргал, өвдөлтийн зэрэг гэх мэт.

″Numeric шинж чанар нь бүхэл тоогоор эсвэл бодит утгаар илэрхийлэгдсэн хэмжигдэхүйц хэмжигдэхүүн.Үүнд дараах хоёр атрибутын төрөл багтана.″

1.Interval-Scaled 

Интервалын хуваарьтай шинж чанарууд нь зэргэлдээх цэгүүдийн хоорондох тэнцүү хэмжээний интервалтай масштабаар хэмжигдэх тоон хувьсагчийн төрөл юм. 

Эрэмблэгддэг (жишээ нь: 10°C < 20°C).

Интервал нь тогтмол (ж: 10°C ба 15°C-ийн ялгаа нь 5°C ,  30°C ба 35°C-ийн ялгаа  нь мөн ижил 5°C).

Тэг  цэг байх ба энэ нь “хуурамч” (0°C нь дулаан байхгүй гэсэн үг биш, өөрөөр 10 хэм нь 5 хэмээс хоёр дахин дулаан гэж хэлж чадахгүй гэсэн үг).

2. Ratio-Scaled 

Харьцааны хуваарьтай шинж чанар нь жинхэнэ тэг цэг бүхий тоон шинж чанар.

Эрэмблэгддэг (жишээ нь: 5 кг < 10 кг)

Интервал нь тогтмол (ж: 5 кг ба 10 кг-ийн ялгаа нь 5 кг, 15 кг ба 20 кг-ийн ялгаа нь 5 кг буюу ижил.)

Тэг цэг байх ба энэ “Жинхэнэ тэг цэг” (absolute zero) байдаг (0 кг гэдэг нь жин огт байхгүй гэсэн үг, өөрөөр  10 кг нь 5 кг-аас 2 дахин их гэж хэлж чадна.)

Leave a Reply