fbpx

Хиймэл оюун ухаан (AI) хурдацтай хөгжиж байгаа нь хөгжүүлэгчдэд нарийн AI програмуудыг бүтээхэд хэрэглэх янз бүрийн хэрэгслүүдийг хөгжүүлж хийхэд хүргэсэн. Deep learnin сангаас эхлээд тусгай платформ хүртэл эдгээр хэрэгслүүд нь хөгжүүлэлтийн явцыг хялбарчилж, хиймэл оюун ухааныг тултал ашиглахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нийтлэлд бид хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд өргөн хэрэглэгддэг олон төрлийн хэрэгсэлүүдээс сонгон үзэх болно.

1 TensorFlow:

Google-ийн хөгжүүлсэн TensorFlow нь Machine learning, Deep learning-д зориулагдсан хамгийн алдартай нээлттэй эх сурвалжтай хэрэгслүүдийн нэг юм. Энэ нь төрөл бүрийн платформ дээр хиймэл оюун ухааны загваруудыг бүтээж ашиглах цогц экосистемийг хангадаг. TensorFlow-ийн уян хатан байдал, өргөн хэрэглээ нь судлаачид болон дадлагажигчдад тохирсон сонголт болдог.

2 PyTorch:

Фэйсбүүкийн хиймэл оюун ухааны судалгааны лабораторид (FAIR) засварлагдсан PyTorch нь динамик тооцооллын график, ойлгомжтой интерфэйсээрээ асар их алдартай болсон. Энэ нь сүлжээний аргаар туршилт хийх уян хатан, python аргыг санал болгодог бөгөөд хурдан туршилтанд анхаарлаа хандуулдаг тул судлаачид болон хөгжүүлэгчдийн дуртай хэрэгсэл болсон.

3 Keras:

Keras бол TensorFlow болон Theano хоёрын интерфэйс болж үйлчилдэг нээлттэй эх сурвалжийн сан юм. Энэ нь өндөр түвшний хэрэглэгчдэд хэрэгтэй API-ээр хангаснаар гүнзгий суралцах загвар бүтээх, сургах, нэвтрүүлэх үйл явцыг хялбаршуулдаг. Керас нь энгийн синтаксийн ачаар гүнзгийрүүлэн суралцаж буй шинэ хүмүүст их таалагддаг.

4 Caffe

Caffe .бол convolutional neural networks (CNN)-ийн үр ашигтай ажиллуулах зорилгоор боловсруулсан гүнзгий сургалтын систем юм. Энэ нь зургийн ангилалд маш тохиромжтой бөгөөд Computer Vision болон дүрс боловсруулах ажилд ашиглах програмуудад тохирсон.

5 IBM Watson:

IBM Watson нь үүлэнд суурилсан хиймэл оюун ухааны платформ бөгөөд хиймэл оюун ухааны програмуудыг бүтээх, ашиглахад зориулсан багц хэрэгслийг санал болгодог. Үүнд Natural language-ийг боловсруулах, Computer Vision, яриа таних гэх мэт үйлчилгээ багтдаг.

Leave a Reply