fbpx

Дэлхий өөрөө технологи дээр эргэдэг болсон энэ цаг үед мэдээллийн технологийн мэргэжилтнүүд ирээдүйд хэзээ ч “моод”-ноос гарахгүй. Технологийн салбар үсрэнгүй хөгжсөөр байна. Тухайлбал, АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчооноос урьдчилан тооцоолсноор IT-гийн (мэдээллийн технологийн) салбарын өсөлт 2018-2028 оны хооронд 12% байгаа нь бүх мэргэжлүүдийн дунджаас хол тасархай өндөр юм. Мөн салбарын судалгаанд дурдсанаар дэлхийн мэдээллийн технологийн зах зээл энэ жил 5 их наяд долларт хүрэх төлөвтэй байна. Тэр дундаа технологийн салбарын хамгийн том салбар нь мэдээллийн технологи бөгөөд энэ өсөлт нь мэдээллийн технологийн салбарт маш олон шинэ ажлын байр үүснэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ямар ч компани, байгууллага, ажлын газарт Мэдээллийн технологийн мэргэжилтэн (Information Technology specialist) буюу бидний нөгөө нэршиж заншсан IT -гийн мэргэжилтнүүд зайлшгүй хэрэгтэй байдаг.

Мэдээллийн технологийн мэргэжилтэн гэж хэн бэ?

Мэдээллийн технологийн мэргэжилтэн гэж хэн бэ, юу хийдэг вэ гэдгийг тайлбарлахаасаа өмнө эхлээд мэдээллийн технологийн систем гэж юу болохыг товч танилцуулъя. IT system буюу мэдээллийн технологийн систем гэдэг бол компьютерт суурилсан аливаа мэдээллийг бүтээх, боловсруулах, хадгалах, буцаах, солилцох зэргээр явагдах үйл ажиллагааны цогц юм. Тэгэхээр мэдээллийн технологийн мэргэжилтэн хүн энэхүү IT системийг хэрэглэгчдэд нэвтрүүлэх, хянах, засварлах үүрэгтэй техникийн мэргэжилтнүүд гэсэн үг. Тухайлбал, энэ мэргэжилд:

  • Дотоод сүлжээний шинжээч
  • Системийн удирдлага
  • Вебийн удирдлага
  • IT аудит
  • IT төслийн менежер
  • Мэдээллийн аюулгүй байдал
  • Даатгалын мэргэжилтэн зэрэг мэргэжилүүд багтдаг.

Мэдэээллийн технологийн мэргэжил нь маш хувирах чадвар сайтай мэргэжил учраас энэ салбартаа олон олон өөр ажлууд хийх боломжтой байдаг. Ямар ч компанид хэрэглэгчдийн тулгарч буй техникийн асуудлыг шийдэж өгөхөөс эхлээд программ хангамжийн инженер, хөгжүүлэгч, мэдээллийн сангийн удирдлага (database administrator), мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн хүртэлх үүрэг гүйцэтгэдэг. Иймэрхүү олон төрлийн ажлын байранд хувирч ажиллахын тулд мэргэжилтнээс аналитик, дүн шинжилгээ хийх, компьютерын үйлдлийн системүүд дээр ажиллах, мөн хэд хэдэн програмчлалын хэл мэдэх зэрэг чадваруудыг шаарддаг байна.

Өнөөдөр, манай улсад компаниуд энэхүү мэргэжилтнүүдийг ихэвчлэн хэрэглэгчдийн болоод өөрсдийн техникийн асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор ажилд авдаг. Техникийн асуудал гэдэгт компьютерын систем, программ хангамж, техник хангамж, дотоод сүлжээ, үүлэн платформ гээд бүхий л техник технологийн асуудлууд багтдаг. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн бусад уламжлалт мэргэжлүүдээс давуу тал нь зарим тохиолдолд зөвхөн гэрээсээ ажиллах нөхцөл бүрэн нээлттэй байдаг нь юм.

Мэдээллийн технологийн мэргэжилтний гүйцэтгэдэг зарим нэг чухал үүргийг дурдвал :

Байнгын туслалцаа үзүүлэх

IT-гийн мэргэжилтэн хүний хамгийн түгээмэл хийдэг зүйлсийн нэг бол техникийн асуудал тулгарсан хүмүүстэй тулж ажиллаж асуудлыг нь шийдэж туслалцаа үзүүлдэг. Хэрэглэгч, үйлчлүүлэгчээс гадна хамтран ажилладаг ажилчдын техникийн аливаа асуудлыг шийдэж өгөх гол үүрэгтэй. Тиймээс ч энэ мэргэжил хүмүүстэй харилцах харилцааны ур чадвар ч тодорхой хэмжээгээр шаарддаг байх нь ээ.

Системийг шинэчлэх

Байгууллагад ашиглагдаж буй технологийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал ажиллагаанд байнга хяналт тавьж, хэрэгтэй үед нь шинэчлэх бас нэгэн үүрэгтэй. Мэдээллийн технологийн ажилтан компанийн өмнөөс программ хангамж, техник хангамжийн шинэ эд зүйлс худалдаж авдаг ба тооцоолсон төсвөөс хэтрүүлэхгүй байх тал дээр ч анхаарах ёстой байдаг.

Өгөгдлийг хянах

Байгууллагын хувьд энэ мэргэжлийн хүмүүсийн хийдэг чухал ажлуудын нэг бол дотоод, гадаад мэдээллүүдийг хянах юм. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд өгөгдлийн сангийн засвар үйлчилгээ, нөөцлөлт, аюулгүй байдлыг хангахаас гадна шаардлагатай үед өгөгдлийн файлуудыг сэргээхэд хяналт тавьдаг.

Comments

  • Jeremywrile 2023-09-21

    Электростеклоизоляция – это процесс чи эльбор, который предотвращает подтекание гальванического только чрез проводники чи устройства. Возлюбленная используется чтобы защиты через вероятных коротких замыканий, гальванических ударов (https://ogipse.ru/dsup-chto-eto-v-elektrike-podrobnoe-opisanie-i-printsip-raboty/) равно повреждений гальванических систем.

    Основная цель электроизоляции – предупредить эхоконтакт не без; проводниками, коие находятся под напряжением. Это достигается путем применения специфических тканей, что обладают высокой стабильностью буква гальваническому току. Электроизоляционные материи могут содержаться различными, начиная пластик, резину, фиберглас и другие полимеры.

    Справедливая электроизоляция исполняет важную роль в течение обеспечивании неопасности гальванических налаженности а также устройств. Симпатия помогает предотвратить риски возгорания, электрических ударов и дефектов оборудования. Поэтому у произведению капля электричеством эпохально прийти к убеждению в течение надлежащей электроизоляции проводов (а) также устройств.

    Эрудиция о том, яко такое электроизоляция (а) также как нее чин чинарем использовать, появляется ключевым чтобы электриков, инженеров и еще круглых, кто такой действует капля гальваническими системами. Это помогает создать условия безопасность равно надежность труда электрических узлов (а) также систем.

    Reply
  • grafik tasarım 2023-10-03

    I don’t even know how I ended up right here, but I assumed
    this post was once great. I do not understand wwho
    you’re however definitely you’re going to a well-known bblogger if you happen to are
    not already. Cheers!

    Feel free to surf to my site – grafik tasarım

    Reply

Leave a Reply