Бизнесийн өгөгдлийн шинжилгээ гэж юу вэ?

Бизнесийн өгөгдлийн шинжилгээ

Өнөө үед бизнесийн шийдвэрээ гаргахдаа сэтгэл хөдлөл дан ганц мэдрэмжээрээ гаргахаа больсон. Харин цуглуулсан өгөгдөл дээрээ үндэслэн шийдвэр гаргах нь маш амжилттай бөгөөд үр ашигтай юм. Энэ чиглэлийг Data Science буюу өгөгдлийн шинжилгээ гэнэ. Бизнесийн өгөгдлийн шинжилгээ нь өгөгдлийг цуглуулах, боловсруулах, шинжлэх замаар байгууллагын стратеги, үйл ажиллагааг сайжруулахад чиглэдэг.

Бизнесийн өгөгдлийн шинжилгээ нь хэрэглэгчийн зан төлөвийг ойлгоход чухал үүрэгтэй. Компаниуд хэрэглэгчдийн худалдан авалтын түүх, сонирхол, хандлагыг судалснаар илүү оновчтой бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож чадна. Жишээлбэл, онлайн дэлгүүрүүд хэрэглэгчид өмнө нь үзсэн бүтээгдэхүүнд тулгуурлан санал болгодог нь өгөгдлийн ухааны үр дүн юм.

Энэ нь шийдвэр гаргалтыг илүү оновчтой болгодог. Өмнө нь менежерүүд туршлага дээр үндэслэн шийдвэр гаргадаг байсан бол одоо өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ ашиглан эрсдэлийг бууруулж, ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжтой болсон. Санхүү, маркетинг, логистик зэрэг бүхий л салбарт өгөгдлийн ашиглагдаж байна.

Бизнесийн үр ашгийг нэмэгдүүлдэг. Дата шинжилгээ ашиглан үйл ажиллагааны алдааг илрүүлж, зардлыг бууруулах, процессыг автоматжуулах боломж бүрддэг. Жишээ нь, нийлүүлэлтийн сүлжээг оновчлох, нөөцийн менежментийг сайжруулах зэрэг нь компанийн бүтээмжийг өсгөдөг.

Бизнесийн өгөгдлийн шинжилгээг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээлүүд байдаг. Үүнд чанартай өгөгдөл дутмаг байх, мэргэжлийн боловсон хүчин хомсдох, технологийн өндөр зардал зэрэг орно. Тиймээс байгууллагууд зөв стратеги боловсруулж, дата соёлыг хөгжүүлэх шаардлагатай.

Statista-ийн мэдээгээр дэлхийн өгөгдлийн ухааны зах зээл 2025 он гэхэд 230 тэрбум доллар давна гэж тооцоолж байна. Ирээдүйд зохиомол оюун ухаан болон өгөгдлийн шинжилгээ нэгдэл улам гүнзгийрэх бөгөөд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нь бизнесийн амжилтын зайлшгүй нөхцөл болно. Иймд Монголын байгууллагууд ч дата соёлыг хөгжүүлж, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, технологийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.

Leave a Reply