Анхны тоо гэдэг нь зөвхөн 1 ба өөрөөсөө өөрөөр хуваагддаггүй тоо юм. Тэгвэл “хууль бус анхны тоо” буюу illegal prime гэж юу вэ? Энэ нь жирийн анхны тооны нэгэн сонирхолтой хувилбар. Яагаад “хууль бус” гэж нэрлэсэн нь сонирхолтой юм.

1990-ээд оны эцэс, 2000-аад оны эхээр DVD‑үүд CSS (Content Scramble System) гэдэг нууцлалтай хамгаалалттай байсан. Энэ нь DVD-ийг хуулбарлахыг хязгаарладаг. Гэтэл DeCSS гэдэг програм гарч, CSS-ийг тайлж, DVD-ийг хуулбарлах боломж олгосон. Энэ программыг бүтээсэн нь Жон Лек Йохансен (DVD Jon) бөгөөд АНУ-д хууль зөрчсөн гэж үзэн шалгагдаж байв.

Эндээс сонирхолтой зүйл гарч ирдэг: Компьютерын ямар ч файл нь битүүдийн дараалал гэж үзэж болно. Эдгээр битүүдийг тоо болгон хувиргаж, математик шинж чанартай анхны тоо болгож болно. Ингээд хууль бус анхны тоо бий болдог.

Түүхэн хугацаанд хэд хэдэн хууль бус анхны тоо гарч ирсэн. Жишээ нь, 2001 онд Фил Кармоди DeCSS кодыг агуулсан 1,400 орчим цифртэй анхны тоо нийтэлсэн. Гэхдээ бүх анхны тоо хууль бус биш гэдгийг санах хэрэгтэй. Матемаатикийн олон тоо байдаг ч зөвхөн тодорхой хууль бус код агуулсан тоонууд л асуудал үүсгэдэг.

Өнөөдөр ч шинэ illegal prime‑үүд бий болсон. Тэдгээр нь ихэвчлэн компьютерын кодыг тоон хэлбэрт хөрвүүлсэн тоо байдаг. Гэхдээ тоо өөрөө хууль бус биш, зөвхөн дотор нь нуугдсан кодтой холбоотой хууль эрхийн асуудал үүсгэж болох юм.

Хэрэв та илүү сонирхож, түүхэн болон орчин үеийн illegal prime‑үүд болон тэдний тухай дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл, энэ видео-г үзээрэй:

Leave a Reply