fbpx

Бид бүгдээрээ л завгүй шинэ хэл сурах, код бичиж сурах, мэргэжлээрээ өсөх зэрэг олон зүйл бодож хийж байгаа байх. Гэвч бидний ихэнх нь “их хичээж байгаа” мөртлөө нэг л байрандаа зогсоод байгаа мэт мэдрэмж авдаг уу?

Тэгвэл энэ нийтлэлээрээ сурах арга барилын нэг болох “Паретогийн зарчим” буюу 80/20-ийн дүрмийн талаар тайлбарлаж, санал болгож байна.


Паретогийн зарчим гэж юу вэ?

1896 онд Италийн эдийн засагч Вилфредо Парето нэгэн сонирхолтой зүй тогтлыг анзаарсан. Тэр нь Италийн нийт газрын 80%-ийг хүн амын ердөө 20% нь эзэмшдэг гэх баримт байв. Энэхүү зүй тогтол нь зөвхөн эдийн засагт ч биш, амьдралын бүх салбарт үйлчилдэг болох нь батлагдсан.

Математик утгаараа ч үүнийг хүчний хуулийн хамаарал (Power Law) гэж нэрлэдэг:

Үүнийг энгийнээр тайлбарлавал: Үр дүнгийн 80% нь ердөө 20%-ийн хичээл зүтгэлээс гардаг.

Pareto charts of 80 and 20 Rule for vital few and trivial many

Жишээ нь:

1. Гадаад хэл сурахад:

Англи хэлэнд 170,000 гаруй үг бий. Гэтэл өдөр тутмын ярианы 80% нь ердөө хамгийн түгээмэл 2,000-3,000 үгэн дээр тогтдог бөгөөд толь бичгийг бүхэлд нь цээжлэх шаардлагагүй. Тэрхүү “алтан 20%”-ийг эзэмшсэн байхад та чөлөөтэй ярьж чадна.

2. Програмчлал ба Технологид:

Програмчлалын хэл бүрт мянга мянган сан (libraries) болон функц бий. Гэвч бодит төсөл дээр тэдгээрийн ердөө 20%-ийг л цаг ямагт ашигладаг бөгөөд үлдсэн 80%-ийг хэрэг болох үед google-дэх зэрэг бусад эх сурвалжаас мэдээлэл авахад л хангалттай.

3. Шалгалтад бэлдэхэд:

Сурах бичгийн бүх хуудсыг нэг бүрчлэн унших биш, өмнөх жилүүдийн шалгалтын асуултууд болон үндсэн концепцуудыг (20%) барьж авбал шалгалтын онооны 80%-ийг авах боломжтой.


Яагаад бид үүнийг хэрэгжүүлдэггүй вэ?

Бидний тархи хааяа их ажиллахыг амжилттай андуурдаг. Бид 10 цаг ширээний ард суухыг “үр дүнтэй байна” гэж боддог ч, үнэндээ тэр хугацааны 8 цагт нь бид үр дүн багатай 80%-ийн ажилд (сошиал медиа үзэх, хэтэрхий жижиг деталь хөөх, гоёл чимэглэл хийх) хамаг эрч хүчээ бардаг.


Энийг уншаад энэ аргаад нэг туршаад үзье гэж бодож байвал энэ 3 алхмыг хийгээд үзээрэй:

  1. Жагсаалт гарга: Таны сурч буй зүйлд байдаг хамгийн чухал, суурь 5-хан ойлголтыг нэрлэ. (Жишээ нь: Програмчлал сурч байгаа бол Logic, Data structures, Loops гэх мэт).
  2. Шүүлтүүр тавь: “Энэ мэдээлэл надад бодит төсөл хийхэд шууд хэрэг болох уу?” гэж асуу. Хэрэв үгүй бол түр хойш тавь.
  3. 80%-ийг золиосло: Төгс байх гэж хичээхээ зогсоо. Эхний 20%-ийн хичээл зүтгэлээр 80%-ийн үр дүнд хүрсэн бол шууд дараагийн шат руу шилж. Үлдсэн 20%-ийн төгс гүйцэтгэлд хүрэхийн тулд танаас 80%-ийн асар их хүч шаардагдах болно. Үүнийг “Diminishing Returns” буюу өгөөж буурах хууль гэдэг.

Энэ нийтлэл танд таалагдсан бол TEE Education-ийн бусад зөвлөгөө, нийтлэлүүдийг уншаад үзээрэй!

Leave a Reply