fbpx

Сүүлийн жилүүдэд ажайл аргачлал (Скрам, канбан ) түгээмэл болсон ч томоохон байгууллага, энтерфрайз түвшний төслүүдэд зөвхөн нэг ажайл аргачлалыг шууд хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Үүнийг шийдвэрлэх зорилготойгоор гарч ирсэн аргачлал бол Disciplined Agile Delivery буюу DAD юм.

DAD-ийг 2012 онд Scott Ambler болон Mark Lines нар анх танилцуулж байсан бөгөөд одоо PMI (Project Management Institute)-ийн албан ёсны нэг хэсэг нь болсон байна.

DAD-ийн гол

DAD нь “аргачлал” биш, харин процессын шийдвэр гаргах хэрэгсэл гэж тодорхойлогддог. Энэ нь дараах үндсэн шинж чанаруудтай:

  • People-first – Хүмүүсийг нэн тэргүүнд тавьдаг
  • Learning-oriented – Байнга суралцаж, сайжруулдаг
  • Hybrid – Scrum, Kanban, XP, Lean, SAFe, Unified Process зэрэг олон аргачлалаас хамгийн сайныг нь сонгон авдаг
  • Full delivery lifecycle – Санаанаас эхлээд үйлдвэрлэлд гаргах хүртэлх бүх үе шатыг хамарна
  • Goal-driven – Зорилго дээр төвлөрсөн
  • Risk & value driven – Эрсдэл ба үнэ цэнийг тэнцвэржүүлдэг
  • Enterprise aware – Байгууллагын том зураглал, засаглал, дагаж мөрдөх зүйлстэй уялддаг
  • Context-sensitive – Нөхцөл байдалд уялдан өөрчилж болно

DAD-ийн гол 7 зарчим

  1. Delight Customers – Хэрэглэгчийг зөвхөн хангах бус, хүлээлтээс давж баярлуулах.
  2. Be Awesome – Өөрсдийгөө, багаа байнга сайжруулж, өндөр түвшинд хүрэх.
  3. Context Counts – Нөхцөл байдал чухал – хүн бүр, баг бүр өвөрмөц тул тохируулан шийдвэр гаргах.
  4. Choice is Good – Олон сонголт байх – “Choose Your WoW” .
  5. Be Pragmatic – Цэвэр онолоос илүүтэй бодитой, үр дүнтэй зүйлийг сонгох.
  6. Optimize Flow – Ажлын урсгалыг саадгүй, хурдан, тогтвортой болгох.
  7. Enterprise Awareness – Байгууллагын том зураглал, засаглал, бусад хэлтэстэй уялдуулах.

DAD-ийн үндсэн үе шатууд

Уламжлалт хүрхрээ аргачлалаас ялгаатай нь DAD нь ажайл аргачлал нь уян хатан байдлыг хадгалж, илүү тодорхой бүтэцтэй байдаг. DAD нь дараах гол үе шатуудтай байдаг. Үүнд:

  1. Inception (Эхлэл) → Зорилго тодорхойлох, хүрээ тогтоох, эрсдэл үнэлэх, анхны төлөвлөгөө гаргах
  2. Construction (Бүтээн байгуулалт) → Бүтээгдэхүүний гол хэсгийг iteration, increment-ээр хийх
  3. Transition (Шилжилт) → Туршилт, байршуулалт, хэрэглэгч рүү шилжүүлэх
  4. Ongoing / Continuous → Зарим амьдралын мөчлөгт continuous delivery, support, operations-ийг хамарна

Яагаад DAD аргачлал хэрэглэх ёстой вэ?

  • Скрам дангаараа хангалтгүй байх үед (жишээ нь: том баг, олон баг)
  • Байгууллагын засаглал, архитектурын стандарт, өгөгдлийн удирдлага зэргийг ажайлтай уялдуулах шаардлагатай үед
  • “Бид яг яаж ажиллах вэ?” гэдэг шийдвэрийг багаар нь гаргахыг хүсвэл (Choose your WoW – Way of Working)
  • SAFe шиг маш хүнд биш, гэхдээ Скрам/Канбанаас илүү бодитой, энтерфрайзад тохирсон