Bandwidth гэдэг нь интернэт эсвэл сүлжээгээр нэгж хугацаанд хэчнээн их мэдээлэл дамжуулж чадаж байгааг илэрхийлдэг ойлголт бөгөөд үүнийг энгийнээр хэлбэл замын өргөнтэй адилтгаж болно, өөрөөр хэлбэл зам өргөн байх тусам олон машин нэг дор зэрэг явж чаддагтай адил Bandwidth өндөр байх үед видео үзэх, файл татах, олон мэдээллийг нэгэн зэрэг дамжуулахад асуудал багатай байдаг.
Bandwidth гэдэг нь
👉 нэг секундэд дамжуулж чаддаг мэдээллийн хэмжээ. Хэмжих нэгж: Mbps, Gbps
Жишээ:
100 Mbps интернет = 1 секундэд их хэмжээний дата дамжуулна
Latency гэдэг нь тухайн мэдээлэл илгээгдсэн мөчөөс эхлээд нөгөө талд хүрч, хариу буцаад ирэх хүртэл хэр хугацаа зарцуулж байгааг хэлдэг бөгөөд үүнийг замын урт гэж ойлгож болно, зам богино байх тусам машин хурдан очдогтой адил Latency бага байх үед онлайн тоглоом, видео дуудлага, бодит цагийн харилцаа илүү шуурхай, саатал багатай болдог.

Latency гэдэг нь
👉 мэдээлэл нэг газраас нөгөө газар хүрэхэд зарцуулах хугацаа. Өөрөөр хэлбэл: хариу ирэх хурд
Хэмжих нэгж: миллисекунд (ms)
Жишээ:
20 ms → маш хурдан
300 ms → удаан, delay мэдрэгдэнэ гэсэн үг.
Difference between Bandwidth and Latency
| Bandwidth | Latency |
|---|---|
| Дамжуулах хэмжээ | Дамжуулах хугацаа |
| Mbps / Gbps | ms |
| Том дата | Шуурхай хариу |

Ингээд бодоход Bandwidth их байлаа гээд интернет заавал хурдан санагдана гэсэн үг биш, учир нь их хэмжээний мэдээлэл дамжуулах боломжтой мөртлөө мэдээлэл очих зам нь урт буюу Latency өндөр байвал хэрэглэгч “удаан” гэж мэдэрдэг, харин эсрэгээрээ Bandwidth бага байсан ч Latency бага бол дарж буй товч бүр шууд хариу өгч байгаа мэт санагддаг.