Өгөглдлийг хамгаалахын тулд утасгүй LAN дээр цахилгаан соронзон долгионыг шифрлэхийн зэрэгцээ танилт баталгаажуулах функцийг ашигладаг. Утасгүй LAN сүлжээ ашиглах үед цахилгаан соронзон долгионы хүрээнд сүлжээнд холбогдох боломж үүсдэг. Иймд кабель ашигласан LAN сүлжээтэй харьцуулахад утасгүй LAN сүлжээний аюулгүй байдалд илүү анхаарал тавих шаардлагатай.

Утасгүй LAN сүлжээний шифрлэлтийн WPA2 протоколийг ашигласнаар цахилгаан соронзон долгионыг шифрлэж, таних функцтэй хослуулан төхөөрөмжийг хамгаалах боломжтой.
Wi-Fi Protected Access (WPA), Wi-Fi Protected Access 2 (WPA2) болон Wi-Fi Protected Access 3 (WPA3) нь 2000 оноос хойш Wi-Fi Alliance-аас утасгүй компьютерийн сүлжээг хамгаалах зорилгоор боловсруулсан аюулгүй байдлын гэрчилгээний гурван програм юм.

Wi-Fi Protected Access – WPA ба WPA2 Шинэчлэгдэн гарсан эдгээр нууцлалын стандартууд нь өмнөх WEP-гийн сул талуудыг арилгахыг зорьсон байна.
WPA нь TKIP (Temporal Key Integrity Protocol) агуулснаараа нэмэлт нууцлалыг хангана гэж үзэж байсан ч TKIP бас л тодорхой хэмжээний сул талтай, эрсдэлтэй байсан учир EAP (Extensible Authentication Protocol)-г нэмж нэвтрүүлсэн байна.
Хэдийгээр TKIP-г тайлж үзэж болж байгаа ч одоогоор нууц үгийг бүрэн тайлах арга нь арай олдоогүй байгаа.
Мэдээж их богинохон, хялбар үгээр WPA нууц үгээ хийсэн нөхцөлд программын аргаар хүчээр буюу brute-force дайралт хийн халдах боломж байдаг. WPA2 нь WPA-гийн сайжруулсан хувилбар бөгөөд Wi-Fi Alliance-гийн гэрчилгээг шаардахаас гадна AES (Advanced Encryption Standard) нэмснээрээ илүү сайн хамгаалалт болж чадна.
/WPA2-vs-WPA-ce05c247517a4f5c8fcaba6365117c96.jpg)
WPA, WPA2 нь Personal (эсвэл PSK буюу Pre-shared key) ба Enterprise гэсэн 2 янзын хувилбар байна. Personal хувилбарт 64 оронтой 16-тын тооллоор эсвэл 8-63 оронтой ASCII тэмдэгтээр оруулсан нууц үгийг өндөр түвшний нууцлалаар алгоритмээр тооцоолон 256-битийн нууц түлхүүр болгох бөгөөд энэ нь утасгүй сүлжээгээр дамжиж байгаа мэдээллийн багц тус бүрийг нууцлахад хэрэглэгддэг байна.
