Хамтдаа бодоцгооё цуврал нийтлэлийн шинэ дугаараар уулзахад таатай байна. Бид өнөөдөр
Spoj rgb7 сайтаас “RGB7206” бодлогыг бодох болно.

Энэ бодлогын өгүүлбэрийг уншихад гараас өгөгдсөн тооны дагуу давталт гүйлгэн 100 -г нэмэгдүүлэх юм. Өөрөөр хэлбэл яг л нэр шиг ээ 100 -г n удаа нэмэх юм.

Хугацааны хязгаарлалт нь 0.203s тул бид нэг л удаа давталт ашиглах боломжтой юм. Харин эх кодын хэмжээний хувьд хангалттай өгөгдсөн байна.
Ингээд бид бодлогын өгүүлбэр болон хязгаарлалтыг ойлгосон тул шууд бодолтдоо орцгооё. Кодыг мөр бүрээр коммент -оор оруулан тайлбарлалаа.
Python програмчлалын хэл дээр :
n = int(input()) # n Тоог гараас авна.
sum = 0 # нийлбэрийг хадгалах хувьсагчийн анхны утгыг 0 ээр тодорхойлсон.
for i in range(n): # Давталт n удаа үргэлжлэн.
sum = sum + 100 # Давталт бүрд 100-г нэмнэ.
print(sum) # Үр дүнг хэвлэнэ.
C++ програмчлалын хэл дээр :
#include<iostream> //Стандарт сан
using namespace std;
int main(){
int n; //Гараас авах бүхэл тоог хадгалах хувьсагч.
cin>>n; //Хувьсагчийг гараас авна.
int sum = 0; //Нийлбэрийг хадгалах хувьсагч.
for(int i=0; i<n; i++){ //Давталт n удаа ажиллана.
sum = sum + 100; //Давталт бүрд 100-г нэмнэ.
}
cout<<sum; //Нийлбэрийг хэвлэнэ.
return 0;
}

Кодоо бичиж дууссан тул жишээ оролт буюу 6-г гараас өгөхөд үр дүн нь гаралтын утгатай ижил гарлаа.
Ингээд бид сонгосон бодлогоо Python болон C++ програмчлалын хэл дээр тус тус бодлоо. Дараагийн нийтлэлээр илүү сонирхолтой хүнд бодлого оруулах болно. Амжилт хүсье .