SSL (Secure Sockets Layer) гэрчилгээ нь вэб сайтын таних тэмдгийг баталгаажуулж, шифрлэгдсэн холболтыг идэвхжүүлдэг дижитал баримт бичиг юм. Энэ нь вэб сервер болон хөтөч хоёрын хооронд найдвартай холбоосыг бий болгож, дамжуулсан аливаа өгөгдөл нь нууцлалтай, аюулгүй байдлыг хангадаг.
Таны веб хуудсанд яагаад SSL хэрэгтэй вэ?
Өдөр тутамдаа бид олон веб сайтууд руу ордог ч зарим URL нь http://-ээр эхэлдэг бол зарим нь https://-ээр эхэлдэг болохыг та анзаарч байсан уу? Магадгүй та төлбөрөө онлайнаар төлөх гэх мэт нууц мэдээллээ өгөх шаардлагатай вэб сайтуудыг үзэж байхдаа энэхүү нэмэлт “s”үсгийг анзаарсан байх. Гэхдээ энэ нэмэлт “s” яг юу гэсэн үг вэ?
Энгийнээр хэлэхэд, нэмэлт “s” нь тухайн вэбсайттай холбогдсон таны холболт шифрлэгдэх бөгөөд таны оруулсан аливаа өгөгдлийг тухайн вэбсайттай аюулгүйгээр хуваалцана гэсэн үг юм. Энэхүү мэдээллийн аюулгүй байдлын технологийг SSL гэж нэрлэдэг бөгөөд “Secure Sockets Layer” гэсэн утгатай. Хэрэглэгчийн хувьд таны веб сайтаар зочлохдоо өөрийн чухал мэдээллийг итгэж оруулахын тулд https://-г үргэлж шалгах хэрэгтэй.
SSL сертификатууд нь вэб сервер болон хөтөч хоёрын хооронд шифрлэгдсэн интернет сүлжээний холболтыг криптографийн аргаар бий болгодог жижиг өгөгдлийн файлууд юм. Энэ холбоос нь вэб сервер болон хөтчийн хооронд дамжуулагдсан бүх өгөгдлийг нууцлах боломжийг олгодог.