Competitive Programming (Өрсөлдөөнт программчлал) гэдэг нь тодорхой цагийн хязгаар дотор нарийн шийдэл шаардсан алгоритм болон кодчлолын даалгавруудыг гүйцэтгэх зорилготой программчлалын спорт юм. Энэ нь зөвхөн программчлалын ур чадвараа шалгахаас гадна логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх хурд, үр ашигтай код бичих чадварыг хөгжүүлдэг.
Өрсөлдөөнт программчлал (Competitive Programming) нь дэлхий даяар олон мянган оролцогчтой оюуны спорт юм. Тухайлбал, 2011 онд Олон Улсын Коллежийн Программчлалын Тэмцээн (ICPC) нь 88 орныг хамарсан байна. Сүүлийн жилүүдэд интернэт, онлайн платформуудын хөгжлийн ачаар өрсөлдөөнт программчлалын оролцогчдын тоо эрс нэмэгдэж, олон улсын тэмцээнүүдэд хэдэн мянган хүн оролцох болсон. Энэхүү нийтлэлд хамгийн олон хэрэглэгчтэй шилдэг 5 платформын талаар өгүүлнэ.
1. Codeforces
- Онцлог:
- Олон улсын өрсөлдөөнт платформ бөгөөд тогтмол тэмцээнүүд зохион байгуулдаг.
- Оролцогчдын рейтинг тогтоож, гүйцэтгэлийг үнэлдэг.
- Бодлогууд нь өрсөлдөөнт программчлалын бодит жишээнүүдийг агуулдаг.
- Давуу тал:
- Алгоритм, өгөгдлийн бүтэцтэй гүнзгий танилцах боломжтой.
- Шийдэл оруулж, бусдын бодолтыг суралцах боломжтой.
- Вэб хаяг: codeforces.com
2. LeetCode
- Онцлог:
- Техник ярилцлагад бэлтгэхэд тохирсон, бодлогын сан ихтэй.
- Бодлогуудыг хэцүү, дунд, хялбар түвшнээр ангилсан.
- Давуу тал:
- Томоохон компаниудын ярилцлагын бодлогуудыг санал болгодог (Google, Amazon, Meta гэх мэт).
- Кодыг олон хэлээр бичих боломжтой (Python, C++, Java гэх мэт).
- Вэб хаяг: leetcode.com
3. HackerRank
- Онцлог:
- Алгоритм, өгөгдлийн бүтэц, математикийн бодлогоос гадна SQL, Web Development зэрэг сэдвүүдийг багтаасан өргөн хүрээтэй платформ.
- Ажил олгогчид танилцах боломжтой профиль үүсгэдэг.
- Давуу тал:
- Шинэ программчлалын хэл сурахад тохиромжтой бодлогуудтай.
- Туршлага багатай хүмүүст ээлтэй интерфэйс.
- Вэб хаяг: hackerrank.com
4. AtCoder
- Онцлог:
- Японы өрсөлдөөнт программчлалын томоохон платформ бөгөөд богино хугацааны тэмцээнүүд зохион байгуулдаг.
- Бодлогууд нь ихэвчлэн математик, алгоритм, өгөгдлийн бүтцэд төвлөрсөн байдаг.
- Давуу тал:
- Бодлого бүрийн тайлбар маш нарийвчилсан.
- Рейтинг системтэй.
- Вэб хаяг: atcoder.jp
5. CodeChef
- Онцлог:
- Богино болон урт хугацааны тэмцээнүүдийг зохион байгуулдаг.
- Эхлэгчид болон ахисан түвшнийхэнд зориулсан олон бодлоготой.
- Давуу тал:
- Хамтран ажиллах боломжийг олгосон.
- “Beginner” түвшний бодлогууд ихтэй, суралцахад тохиромжтой.
- Вэб хаяг: codechef.com
Competitive Programming-ийн ач холбогдол
- Асуудал шийдвэрлэх чадвар: Энэ төрлийн тэмцээнүүдэд оролцсоноор та асуудлыг хурдан бөгөөд үр дүнтэй шийдвэрлэх чадвартай болно.
- Алгоритм, өгөгдлийн бүтэц сурах: Оролцогчид алгоритм, өгөгдлийн бүтэцтэй гүнзгий танилцаж, бодит амьдралд хэрэглэх чадвараа нэмэгдүүлдэг.
- Карьерт нөлөөлөх боломж: Технологийн томоохон компаниуд (Google, Facebook, Amazon) программчлалын шалгалтад өрсөлдөөнт программчлалын мэдлэгийг чухалчилдаг.
- Багийн ажилд хувь нэмэр оруулах: Тэмцээнүүд ихэвчлэн ганцаарчилсан болон багийн байдлаар явагддаг тул багийн харилцаа, хамтран ажиллах чадварыг сайжруулна.
Competitive Programming нь зөвхөн оюун ухааны сорилт биш, цаашдын карьер, хувь хүний хөгжилд маш чухал хөрөнгө оруулалт юм. Хэрэв та алгоритм болон программчлалд дуртай бол Competitive Programming нь таныг илүү хурцалж, мэргэжлийн түвшинд хүргэх замнал болж чадна.