Сүлжээний гол үйл ажиллагаа нь өгөгдлийг нэг компьютероос нөгөөд
дамжуулах явдал. Энэ процесс ерөнхийдөө дараах хэсгүүдэд хуваагдана.
◦ Өгөгдлийг таниж ялгах
◦ Өгөгдлийг удирдагдах блокуудад хуваах
◦ Блок бүрд өгөдлийн байрлал, хүлээн авагчийн хаяг, синхрончлолын болон алдааг шалгах мэдээллийг нэмж оруулах
◦ Өгөгдлийг заасан хаягаар сүлжээгээр дамжуулах
◦ Сүлжээний өгөгдлийн систем нь энэ бүх дарааллыг хатуу тогтоож егсөн процедурын дагуу гуйцэтгэдэг бөгөөд эдгээр продедурыг протокол гэж нэрлэдэг.
Стандарт протокол нь янз бүрийн үйлдвэрийн программ болон техник хангамжийн харилцааг зохицуулж өгдөг. Сүлжээнд 2 гол стандартын багцыг ашигладат.
1 OSI загвар
2 OSI загварын өргөтгөл буюу IEEE Project 80o
Протоколын тухай үндсэн ойлголт
◦ Компьютерын сүлжээнд бол протоколууд нь машин хоорондын холбоог хангах ба энэ нь тодорхой цэгцтэй байх ёстой. Протоколын зорилго бол үйлчилгээний төрлийг тодорхойлоход оршино. Жишээ нь:
◦ Вэб хайлт хийхэд НТТР (Hүper Text Transfer Protocol) протокол нь вэб клиент ба сервер яаж харилцан ажиллаж байгааг тодорхойлдог.
◦ FTP (File Transfer Protocol)- Файл дамжуулалтанд,
◦ SMTP (Simple Mail Transfer Protocol) – e-мэйлд,
◦ IP (Internet Protocol) – Багц дамжуулахад,
◦ DNS (Domain name system) – IP хаяг харахад тус тус зориулагдана гэх мэт протокол бүр өөр өөрийн үүрэгтэй.
Протоколууд нь:
- Холболт тогтоох
- Холболтыг салгах
- Хаяглал хийх
- Алдааг хянах
- Мэдээллийн урсгалыг хянах
- Синхрончлох
- Машин хооронд солилох мессежүүдийг тодорхойлох
зэрэг функцуудыг гуйцэтгэдэг. - Протоколууд нь функцынхээ дагуу олон жижиг хэсгүүдэд
ангилагддаг.
Жишээ нь:
Холболт тогтоооход нэг протокол, мэдээллийг үр дүнтэй солилоход нэг өөр протокол, холболт таслахад бас өөр нэг протокол ашиглагдана гэх мэт
Протоколын бүтэц:
Протокол нь толгойн, ачааллын (payload), төгсгөлийн гэсэн 3 хэсгээс бүрддэг.
◦ Ачааллын хэсэг нь дамжуулагдаж буй мессежийн хэсгүүдээс бүрддэг.
◦ Толгойн хэсэг нь илгээгчийн болон хүлээн авагчийн IP хаяг, багцын өгөгдөлтэй холбоотой зааврууд, мессежийн хуваагдсан багцын тоо, багцыг таних дугаар, багцын урт, протоколын төрөл, синхрончлол (багцыг сүлжээтэй зохицуулах янз бүрийн битүүд) зэргийг агуулдаг.
◦ Толгой хэсэг нь илгээгчийн IP хаяг, хүлээн авагчийн IP хаяг гэх мэт зүйлсээс тогтох ба өгөдлийн хэсэг нь дамжуулах гэж буй мэдээллийг агуулна. Энэ ёсоор өгөгдлийг багцлаж толгой хэсгийг нэмэх процессийг encapsulation гэнэ.
Хэрэглээний протокол:
- User’s application programm’s protocol (UAP)-
Хэрэглэгчийн программын протокол - File transmition protocol (FTP) – Файл дамжуулах
протокол - Electron post’s information transmition protocol
- (SMTP) – Электрон шуудангийн мэдээлэл
дамжуулах протокол
Системийн протокол:
- Network’s equipment and hardware’s administrater
protocol – Сүлжээний төхөөрөмж болон түүний
удирдлагын протокол - Өгөдлийн сувгийн протокол. Энэ нь 2 төрөлд
хуваагддаг.
⁃ Синхрон- Үүнд:
⁃ Denotation access
⁃ Bit access
⁃ Синхрон бус Үүнд:
XMODEM, YMODEM, ZMODEM, KERMIT
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (281)
- 2 минутын уншлага (135)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (21)
- Зөвлөгөө (60)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)