fbpx

Real-Time Streaming Protocol (RTSP) нь интернетээр дамжуулж буй медиа контентыг удирдаж, хянадаг харилцааны протокол юм. Энэ нь аудио болон видео дамжуулах төхөөрөмжүүдийн хооронд холболт үүсгэх, удирдахад ашиглагддаг.

Хэрхэн ажилладаг вэ?

RTSP нь мултимедиа серверүүдийн алсын удирдлага гэж ойлгож болно. Энэ нь сервер лүү “Play” болон “Pause” гэх мэт командуудыг дамжуулдаг ба яг тухайн stream өгөгдлийг дамжуулдаггүй.

Хэрхэн ашиглагддаг вэ?

Хэрэглэгч IP camera-наас video stream эхлүүлэхийг хүсэхэд тухайн камер нь RTSP-г stream хийх гэж буй серверээс авахаар хүсэлт илгээнэ. Тэгэж байж RTP-г ашиглан сая нэг видео болон дууны өгөгдөл дамжуулагдах боломжтой болно.

Энэ протокол нь яагаад алдартай болсон бэ?

RTSP нь хэрэглэгчийн төхөөрөмж дээр ямар ч зүйл татах шаардлагагүйгээр интернетээр видео болон дууг шууд тоглуулах боломжийг олгодог.

Leave a Reply