Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан (AI) технологид гайхалтай дэвшил гарсан нь бидний технологи болон эргэн тойрон дахь ертөнцтэй харилцах арга барилд хувьсгал хийж буй ухаалаг агентуудыг хөгжүүлэхэд хүргэж байна. Нарийн алгоритмууд болон машин сургалтын техникээр хангагдсан эдгээр ухаалаг агентууд нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж, харилцагчийн үйлчилгээ, хувийн туслахууд, тэр байтугай шийдвэр гаргах үйл явц зэрэг янз бүрийн салбарт тусалдаг.
Зураг 1
Агентууд мэдэргч ба эффектороор дамжуулан хүрээлэн буй орчинтой хэрхэн харьцахыг үзүүлэв.
Ухаалаг агентуудыг ойлгох
Агент системүүд нь компьютерийн шинжлэх ухааны хамгийн эрч хүчтэй чухал салбаруудын нэг болж хөгжсөн. Агент бол хүрээлэн буй орчныг мэдрэгчээр дамжуулан хүлээн авч, тухайн орчинд эффэкторуудаар дамжуулан ажилладаг. Хүний мэдрэгч нь мэдрэх чадвартай нүд, чих бусад эрхтэнүүдтэй мөн эффект хийх зориулалттай гар, хөл , ам, биеийн бусад хэсгүүдтэй байдаг. Робот агент нь мэдрэгч ба хөдөлгүүрийн олон ажиллагааг камер, хэт ягаан туяаны хайгч төхөөрөмжүүдээр орлуулж орчныг мэдрээд хариу үйдлэл үзүүлдэг. Өөрөөр хэлбэл агент нь оролтуудын цуглуулгыг гаралт уруу буулгагч функц юм.
Агентийг загварчлахдаа архитектур ба программын хослолоор авч үздэг.
Агент = Архитектур + Программ
Архитектур нь энгийн компьютер эсвэл камерын зургийг боловсруулах, аудио оролтыг шүүх зэрэг тодорхой ажилд зориулагдсан тусгай зориулалтын техник хангамжийг багтаасан байж болно. Мэдрэгчээр орчны тусгалыг программд өгч, программыг ажиллуулж, программаас гаргасан үйл ажиллагааны сонголтыг хөдөлгүүрт өгдөг.
Ухаалаг агент бол зорилгодоо хүрэхийн тулд мэдрэгч, үйлдэл идэвхжүүлэгч ашиглан хүрээлэн буй орчинд бие даасан ажилладаг объект юм.
Ухаалаг агентуудын шинж чанар
- Тодорхой ажлуудыг бие даан гүйцэтгэх зарим түвшний боломжийг олгодог.
- Даалгаврыг гүйцэтгэж байсан ч суралцах чадвартай байдаг.
- Агентууд, хүмүүс, систем гэх мэт бусад объектуудтай харьцаж болно.
- Шинэ дүрмийг ухаалаг агентуудад аажмаар байрлуулах боломжтой.
- Зорилгод чиглэсэн дадал зуршлыг бий болгодог.
- Мэдлэгт суурилсан байдаг.
- Харилцаа холбоо процесс, байгууллагын талаар мэдлэгийг ашигладаг.
Ухаалаг агентын төрлүүд ба загварчлал
Хиймэл оюун ухааны ажил нь агент боловсруулах явдал юм. PEAS бол хиймэл оюун ухааны ажилладаг агентын загвар юм. Хиймэл оюун ухаант агент эсвэл оновчтой агентыг тодорхойлохдоо түүний шинж чанарыг PEAS загвараар тодорхойлж болно. Энэ нь дөрвөн үгнээс бүрдэнэ.
- Performance(P): Гүйцэтгэлийн хэмжүүр
- Environment(E): Орчин
- Actuator(A): Хөдөлгүүр
- Sensor(S): Мэдрэгч
Жишээ нь: Өөрөө жолоодлоготой автомашины хувьд
P – Аюулгүй байдал, цаг хугацаа, хууль журмын дагуу жолоодлого, тав тух
E – Зам , бусад машин, явган зорчигч, замын тэмдэг
A – Жолоо, хааз, тоормос, дохио
S – Камер, станц, GPS, хурд хэмжигч, хөдөлгүүрийн мэдрэгч байна.
Хиймэл оюун ухаанд агентуудыг тэдний ухамсар, чадварын зэрэг дээр үндэслэн
- Энгийн рефлексийн агент
- Төлөвт үндэслэсэн агент
- Зорилгод суурилсан агент
- Хэрэглээнд суурилсан агент
- Сургалтанд суурилсан агент гэсэн таван ангилалуудад хувааж болно.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (282)
- 2 минутын уншлага (135)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (21)
- Зөвлөгөө (60)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)