fbpx

Нэршил

Бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ болсон зүйлсийн нэг бол Компьютер. Угтаа “Computer” буюу Монгол хэлнээ “Тооцоолуур” гэж орчуулагдах үг маань зөөврийн болон суурин гэлтгүй бүхий л төрлийн тооцоолууруудыг хамруулах ёстой ойлголт юм. Жишээ нь: Утас, Зурагт, Цаг, цаашлаад машин, тоос сорогч гээд л ихэнх зүйл өөрсдөө тодорхой хэмжээний тооцоолол хийж ажилладаг болсон. 

– Машин, тоос сорогч оо?
– Тийм ээ. Машины орчноо мэдэрч дохио дуугаргах нь тооцоолол шүү дээ.

Урьд нь ямар байв?

“Тооцоолуур” гэх ойлголт их эртнээс эхтэй. Нарны цаг, навчин луужин г.м. Гэвч орчин үеийнхтэй төстэй “Ухаалаг тооцоолуур” гэгч нь нээлтээ хийгээд нэг зууныг ч үзээгүй байгаа билээ. Анхны тооцоолуур нь 1940-1946 онд гарсан бөгөөд өнөөгийнхөөс овор хэмжээ том, эд анги ихтэй байсан буюу 18 мянган электрон ламптай байсан.

– Гэрлийн ламп аа? Яах гэж?

– Юу гэж бодож байна? Таа л даа.

– Магадгүй маш том дэлгэц?

– Их дөхлөө. Гэхдээ буруу.

Дэлгэц бол маш дэвшилтэт технологи юм. Тухайн үед зөвхөн гүйдэл болон урсгал дээр нь үндэслэн транзистор ашиглан тооцоолол хийдэг байсан. Гүйдэл гэрлийн ламп асаасан үгүйгээр нь боловсруулсан мэдээллийг шалгадаг байсан. Харин одоо үед бүр нарийн буюу электроны хөдөлгөөнөөр тооцооллоо хийдэг болжээ.

Хоёртын тоолол

Цахилгаан гүйдэл буюу электроны хөдөлгөөнөөр тооцоолол хийхэд том асуудал гарч ирсэн нь тэдэнд арван хуруу байгаагүй. Гүйдэл байна байхгүй гэсэн хоёр л төлөвөөр тооцооны хариуг илэрхийлэх боломжтой байсан. Тиймээс хүмүүс түүнд нь тохирох хоёртын тооллын систем ашиглаж эхэлсэн юм. Хоёртын тоолол нь ламп ассан буюу гүйдэлтэй үеийг 1 гэж, ламп асаагүй буюу гүйдэлгүй үеийг 0 гэж илэрхийлэх 0, 1 гэсэн 2 тэмдэгтээс бүрддэг. Энэ нь цаашлаад маш олон зүйлийн суурийг тавих болно.

!!!Бүсээ чангалаарай!!!

“010001010…” гэх мэт үргэлжилж буй 18 мянган гэрлийн лампын урт цувааг уншихад хялбар болгох хэрэгтэй. Эхлээд:

Багцлах.

2-р: 01 00 01 01 0…
3-р: 010 001 010…
4-р: 0100 0101 0…

Хөрвүүлэх.

02 = 010
12 = 110
102 = 210
112 = 310
1002 = 410
1012 = 510

Эндээс харахад бидний “0100”, “0101” гэх хоёр багцалсан тоо маань 4, 5 гэсэн тоонууд байх нь.

Мэдээж 3, 5-р нь ч гэсэн тооллын системүүдийг хэрэглэсэн ч болно. Гэтэл яагаад заавал 2, 8, 16 түгээмэл хэрэглэгддэг вэ?

Одоо дээрх асуултын хариултыг олцгооё.

1 гэрэл байхад асаалттай 1, асаалтгүй 0 гэсэн 2 төлөв байж болно. Харин 2 гэрэл байвал 00, 01, 10, 11 гэсэн 4 төлөв, гэх мэт гэрэл нэмэгдэх бүрд боломжит төлөв 2-р үржигдэж явдаг. Энэ бидний хариу. Ойлгомжтой юу?

Хэрэв та тооллын системийн талаар ойлголт сайтай бол дараах харьцуулалт ойлгоход хялбар байх болно. 3 гэрэлтэй бол 000, 001, 010, 011, 100, 101, 110, 111 гэсэн найман ширхэг өөр янз байж болно. Энийг Наймтын тооллын 0-7-р сольж бичиж болно. Жишээ нь 110 = 6 гэх мэт.

Бид хоёртын тооллын систем дээр байгаа тоог хараад л 8, 16 тоолол дээр хэд гэсэн тоо вэ гэдгийг амархан мэдэж болдог. Иймээс л технологийн хэлэнд 2, 8, 16 тооллууд түлхүү хэрэглэгддэг юм.

Leave a Reply