3-р ангийн хөтөлбөр нь сурагчдад тоон технологийн бүтэц /hardware/, түүн дээр ажиллах программуудыг /software/ танилцуулан ойлгуулна. Аливаа дижитал системтэй ажиллах эхний шат болох кодчиллын анхны мэдэгдэхүүнийг өгч, программын урсгал, шийдвэр гаргалт гэх мэт энгийн ойлголтыг тоглоомчилсон платформ ашиглан ойлгуулснаар сурагчид программ хэрхэн ажилладаг талаар ойлголттой болно. Бага ангийн сурагчдад тохиромжтой визуал программчлалын хэл ашиглан кодыг блокын төвшинд суралцаж, жижиг анимэйшн болон түүх зохиож сурна.
Бид дижитал технологийн хичээлийн сургалтын хөтөлбөрөөрөө дараах амлалтуудыг өгч чадна.
Сурагчид ганцаарчилан болон багаар ажиллах ур чадвар дээр нэмээд дараах мэдлэг, чадвартай болсон байна.
- Одоогийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцсэн дижитал шийдлийг дизайнчлах, бүтээх, үнэлэх, сайжруулах;
- Computational thinking: Абстрактчлах, өгөгдөл цуглуулах болон боловсруулах, шийдэл дэвшүүлэх, алгоритмчлах, бүтээх замаар дижитал шийдэл боловсруулах;
- Нөхцөл байдал ямар байхаас үл хамааран дижитал системийг ашиглан аливааг автоматжуулах ур чадвар суулгах, өгөгдлийг боловсруулан мэдээлэл бүтээх, бүтээлчээр мэдлэг солилцох;
- Дижитал системийг хувь хүнд, нийгэмд, эдийн засагт болон хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөхийг хянах, анализ хийх, үр дүнг урьдчилан таамаглах зэрэгт Systems Thinking ашиглах чадварууд.
Дээрх хэрэгцээ шаардлагад тулгуурласан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бид 2023-2024 оны хичээлийн жилд дараах ур чадваруудыг сурагчиддаа эзэмшүүлэх болно.
Бага ангид:
- Computational Thinking суурь ойлголттой болох;
- Дижитал технологийн бүрдэл хэсгүүдтэй танилцах;
- Визуал программчлал ашиглан анимэйшн, тоглоом, программ бүтээх;
- Асуудал шийдвэрлэхэд алгоритмчлал ашиглах;
- Дижитал медиа болон холбоо харилцааны технологийн суурийг ойлгох;
- Өгөгдөл болон мэдээллийг зөв таних.
Дунд ангид:
- Кибер аюулгүй байдлын суурийг ойлгох, хэрэглэх;
- Дижитал технологийн сүлжээний топологиудыг ойлгох, ашиглаж шийдэл бүтээх;
- Электроник төхөөрөмжүүдийг загварчлах, кодчилох, шийдэл бүтээх;
- Гар утас ашиглан асуудал шийдвэрлэсэн аппликэйшн бүтээх;
- Программчлалын ахисан шатны ойлголттой болох, процедурт программчлалын аргаар код бичих.
Ахлах ангид:
- Роботикын үндсийг ойлгох, бодит автоматжуулах чадвар бүхий роботуудыг кодчилох;
- Веб технологийн үндсийг ойлгох, вебсайт бүтээх;
- Ахисан шатны алгоритмчлалыг ойлгох;
- Хардвэйр болон фирмвэйр инженерчлэлийн суурь ойлголтуудыг авах, юмсын интернетийг ашиглах асуудал шийдвэрлэх, дижитал солюшн бүтээх;
- Технологийн төслийн хэрэгжүүлэлт, менежментийн аргуудыг хэрэглэх, багаар ажиллах;
- Видео тоглоом хөгжүүлэх;
- Хэрэглэгч төвт дизайны UX/UI суурь ойлголттой болох, дижитал дизайн бүтээх;
- Кибер аюулгүй байдлын ахисан шатны ойлголттой болох, энгийн халдлага үйлдэх ба түүнээс хамгаалах;
- Софтвэйр инженерчлэлийн суурь ойлголтуудыг олж авах, инженерчлэлийн арга ашиглан кодчилох;
- Scratch
- Code.org
- Digital Systems