fbpx

Эсэргүүцэл

Эсэргүүцэл нь хэлхээн дэх гүйдлийн урсгалыг хянахад тусалдаг цахилгаан бүрэлдэхүүнд хэсэг юм. Өндөр эсэргүүцэл гэдэг нь тухайн хүчдэлийн хувьд бага гүйдэл байна гэсэн үг. Эсэргүүцлийн дотор электронууд ионуудтай мөргөлдөж, цахилгааны урсгалыг удаашруулж, дулааныг үүсгэхийн зэрэгцээ гүйдлийг бууруулдаг.

Транзистор ба LED

Транзистор болон LED нь цахилгаан гүйдэлд мэдрэмтгий төхөөрөмжүүд юм. Хэт их гүйдэл нь тэдгээрийг шатаах боловч хэт бага гүйдэл нь зөв ажиллахад саад болдог. Хэлхээнд тооцоолж гаргасан эсэргүүцэл нь транзистор, LED, бусад хагас дамжуулагчийг хамгаалдаг.

Хүчдэл хуваагч

Хүчдэл хуваагч нь цуваа хэлхээг бүрдүүлдэг эсэргүүцлүүдийн нэг нэгээр нь холбосон “хүчдэлийн хэлхээ” юм. Хэрэв эсэргүүцлүүд бүгд ижил утгатай бол тус бүр дээрх хүчдэлийн уналт тэнцүү байна. Хүчдэл хуваагч нь оролтонд орж ирж буй хүчдэлээс бага хүчдэлд ажиллах шаардлагатай бүрэлдэхүүн хэсгүүдэд ашигтай байдаг.

Төрөл

Ердийн эсэргүүцлүүд нь үндсэндээ шугаман байдаг. Бусад төрлүүд нь хувьсах эсвэл шугаман бус эсвэл хоёулаа байж болох ба эдгээрт потенциометр, варистор, терморезистор, фоторезистор орно. Мөн эсэргүүцэл нь хэлхээнд цуваа болон зэрэгцээ гэсэн 2 төрлөөр холбогддог.

Онцлогууд

Тодорхой цахилгаан бүрэлдэхүүн хэсгүүдтэй хослуулан тэдгээр нь чухал, үндсэн хэлхээг үүсгэдэг. Конденсатортой хослуулахдаа шүүлтүүр эсвэл хүчдэл хуваагчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд конденсатор ба индуктортой хосолсон тохиолдолд хувьсах гүйдлийн хэлбэлзлийн хэлхээг үүсгэдэг.

Үүнээс харахад эсэргүүцэл нь цахилгаан хэлхээнд хүчдэлийн уналт үүсгэх, хүчдэл хуваах, транзисторуудын ажлын журмыг тогтоож өгөх, төрөл бүрийн тохируулга хийх үүргээр ашигладаг юм байна.

Leave a Reply