fbpx

Помодоро аргачлал нь хүн аливаа зүйлийг хийхэд илүү үр бүтээлтэй цаг хэмнэн ажиллахад туслах аргачлал юм. Анх 1990 оны эхээр Франческо Сирило гэх програм хангамжийн дизайнер аливаа хийж буй зүйлдээ төвлөрч чадахгүй байж. Тэрээр улаан лолийн хэлбэртэй цагийг хажуудаа тавин 25 минутын турш өөр зүйлд огт сатааралгүй хийж буй зүйлдээ төвлрөх гэж үзсэнээр энэхүү арга үүссэн байна.
Яагаад Помодоро арга ашигтай вэ?

  • Тухайн хийх гэж буй зүйлдээ төвлөрөх чадвар нэмнэ
  • Бага стрестэнэ
  • Илүү үр дүнтэй ажиллаж сурна
  • Аливаа зүйлийг хийх эрч хүч итгэлтэй болно
  • Цаг зохицуулалт хийж сурна

Помодоро аргачлалыг хэрхэн ашиглах вэ?
5 үе шаттайгаар ашиглана.

  1. Хийх гэж байгаа ажлаа сонгох
  2. 25 минутын сэрүүлэг тавих
  3. Цагаа дуустал өөр зүйлд сатааралгүй ажлаа хийх
  4. 5 минутын амралт авна
  5. Хэрэв хийх гэж шийдсэн ажлаа дууссан бол урт хугацааны 15-30 минутын амралт аваад дараагийн ажилдаа орно. Хэрэв дуусаагүй бол эхний 4-ийг ахин хийнэ.

Leave a Reply