Үзэгдлээр хөтлүүлсэн архитектур буюу Event-Driven Architecture (EDA) нь системийн
бүрэлдэхүүн хэсгүүдийг шууд хүсэлт-хариултын аргаар бус, харин үзэгдэл үүсгэх, түгээх,
хүлээн авах, боловсруулах зарчмаар холбодог архитектурын хэв маяг юм. EDA нь жижиг,
сул хамааралтай үйлчилгээүүдээс бүрдэж, эдгээр нь үзэгдлийг нийтлэх, дамжуулах, эсвэл
хэрэглэж боловсруулах байдлаар харилцдаг. Ийм хандлага нь продюсер ба консюмерыг хооронд
нь шууд хамааралгүй болгож, системийг бие даан өргөтгөх, шинэчлэх, байрлуулах боломжийг
нэмэгдүүлдэг.

Үзэгдэл гэж юу вэ?

EDA-ийн хамгийн суурь ойлголт бол үзэгдэл буюу үзэгдэл юм. үзэгдэл гэдэг нь систем
дотор эсвэл бизнесийн орчинд ямар нэгэн төлөв өөрчлөгдсөн, эсвэл онцгой үйл явдал болсон
тухай баримтжуулсан мэдээлэл юм. Үзэгдлийг “change in state, or an update” болон “something happened” гэсэн бөгөөд юу болсон, хэзээ болсон, хэнд хамаатай байсан зэрэг мэдээллийг
агуулж болно. Өөрөөр хэлбэл, үзэгдэл нь зөвхөн өгөгдөл биш, харин
системд утга бүхий өөрчлөлтийн нэгж юм.

Leave a Reply