Санах ой нь компьютер дээр програм ажиллах явцад мэдээлэл (програм ба өгөгдөл) хадгалах зорилготой компьютерийн
чухал хэсэг.
Эртний компьютерүүд анх цахилгаан дамжуулалт, механик тоолуур болон үндсэн санах ойн үйл ажиллагаан дахь саатал шугамыг ашигладаг байсан. Хэт авианы саатал мөрүүд нь өгөгдлийг зөвхөн бичсэнээр нь мэдээллийг хуулбарлах боломжтой юм. 1980-аад онд анх персональ компьютерууд (ПК) нь гарч ирэхдээ 64 KB, 256 KB, 512 KB хэмжээтэй санах ойтой байж байгаад эцэст нь 1 MB хэмжээтэй болжээ. Yүнд тэр үеийн програм хангамжууд жижиг хэмжээтэй, график зураг бага ашигладаг байсан гэсэн хэд хэдэн үндсэн шалтгаан байсан бөгөөд, эдгээр бага хэмжээний санах ойнууд нь хэрэгцээгээ бvрэн хангаж чаддаг байв.
1990-ээд он гарахад, Windows гэх мэт аврага том хэмжээний үйлдлийн системүүд түгээмэл болж, компьютеруудад их хэмжээний санах ой улам улам хэрэгцээтэй болж эхэлсэн. Windows үйлдлийн системтэй анхны ПК-ууд нь 2 MB санах ойг хаяглаж чаддаг байсан бөгөөд удалгүй 4 MB нь стандарт хэмжээ болж эхэлсэн. Програм хангамжуудын хэмжээ улам улам томорч, үйлдлийн системүүд хүчирхэгжих тусам, санах ойн хэрэгцээ улам ихсэж, үнэ нь маш хурдан багасаж байлаа.
Шуурхай санах ойн төрлүүд
VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Сүүлийн үеийн видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм.
RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н нэг төрөл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны технологи болох SDRAM нь өгөгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хүртэл юм. 1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч компьютер үйлдвэрлэгчдийн консерциум өөр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM) дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ.
NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нөгөө нэг төрөл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бүрддэг.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (282)
- 2 минутын уншлага (135)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (21)
- Зөвлөгөө (60)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)