fbpx

Программ бүтээх нь энгийн боловч амархан зүйл биш ээ. Цар хүрээнээсээ хамаарч цаг хугацаа багагүй шаарддаг. Гэхдээ яагаад энгийн гэж хэлж байгаа вэ гэхээр хийх үйлдлүүд нь тодорхой байдаг. Тиймээс тэдгээр үйлдлүүдийг маш товч байдлаар жагсаалт болгон хүргэж байна.

  1. Толгой дотор байгаа шинэлэг санаагаа төлөвлөгөө болгоорой.
    Таны бүтээсэн програм юу хийж чаддаг байхыг хүсч байгаагаа бодоод үзээрэй. Түүний онцлог
    шинж чанарууд болон хүмүүс үүнийг хэрхэн ашиглахыг төсөөлөөд үзээрэй.

2. Харагдах байдлыг нь дүрслээд зураад үзээрэй.
Таны програм хэрхэн харагдах талаар энгийн зураг гаргаад үзээрэй. Товчлуур, текст, зураг нь
хаана байрлахыг тодорхой болгоорой. Үүнийг хийхдээ Figma, Canva зэрэг программуудыг
ашиглаж болох юм.

3. Шийдэхэд амархан хэсгүүдэд хуваагаарай.
Номны бүлэг болгон өөрийн программыг жижиг олон хэсгүүдэд хуваагаарай. Ингэснээр та нэг том зүйл шийдэх гээд хамаг цаг, эрч хүчээ үрснээр шантрах магадлал өсөх тул жижиг асуудлуудыг тогтмол шийдснээр илүү үр бүтээлтэй байх болно.

4. За одоо сураад ч хамаагүй кодоо бичээд эхлээрэй.
Шаардлагатай программын хэлүүдээ(Python ч юм уу, та энэ программын хэлийг өмнөн сонсож л
байсан байхдаа, энд дарж сургалтын мэдээлэл аваарай.) ашиглан программынхаа жижиг жижиг
хэсгүүдийн кодыг бичээд эхлээрэй.

5. Нэгтгээрэй.
Бичсэн жижиг жижиг хэсгүүдийнхээ кодуудыг нэгтгээрэй. Хамтдаа ажиллахдаа ямар нэг асуудал
гарч байгааг шалгаарай.

6. Одоо харин туршаад үзээрэй.
Таны угсарсан программ тань ямархуу байгааг өөрөө туршаад үзээрэй. Хэрэглэхэд ямар асуудал, хүндрэлүүд үүсч байгааг олохыг хичээгээрэй.

7. Ямар өөгүй болгоорой.

Олсон алдаа, асуудлаа засаарай. Мөн программынхаа өнгө үзэмжийг илүү хоорондоо холбоотой гоё болгоорой.

8. Ахиад нэг туршаад үзээрэй.
Зөв ажиллаж байгааг нь дахиад нэг шалгахад гэмгүй байх.

9. Санал аваарай.
Бусад хүмүүст ашиглуулж үзээд саналыг нь сайн сонсоод аваарай. Магадгүй таны олж хараагүй байсан зүйлсийг танд хэлэх боломжтой юм.

10. Авсан саналуудынхаа дагуу нэмж сайжруулаарай.

11. Бусадтай хуваалцаад байгаарай. Олонд түгээгээрэй.

12. Эцэст нь шинэчлээд, хөгжүүлээд байгаарай.

Дэлгэрэнгүй эндээс үзээрэй.

Leave a Reply