Цахилгаан соронзон нь байгалийн дөрвөн үндсэн хүчний нэг. Энэ цахилгаан цэнэгтэй бөөмсийн хоорондын харилцан үйлчлэлийг бий болгодог хүч бөгөөд үүний явагдах огторгуйн хэсгийг цахилгаан соронзон орон гэнэ.
Цахилгаан соронзон орон 3 төрөлд ангилагддаг.
- Статик цахилгаан орон
- Статик соронзон орон
- Динамик цахилгаан орон
Амьд биеийн эс, эд эрхтэн бүр өөр өөрийн хэмнэлээр хэлбэлзэж цахилгаан соронзон энергийг үүсгэж байдаг онцлогтой.
Цахилгаан соронзон долгион нь долгионы уртын хувьд маш өргөн цар хүрээтэй бөгөөд дотроо радио цацрал, оптик цацрал, гамма цацрал гэсэн 3 хэсэгт хуваагддаг.
Зураг1. ЦСО-ний нөлөөллийн хэмжилт,туршилт (эрхтэн тус бүрээр)
Хүний тархи, сэтгэцийн үйл ажиллагаа гэдэг асар нарийн боловч бас сул талтай. Бид амт үнэр, дүрс,дууг мэдэрдэг. Гэхдээ эдгээр мэдрэхүй маань дээд,доод хязгаартай.
Зураг1 харахад ЦС долгион нь хүний бүх эрхтэн системд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ба тархи болон зүрхэнд хамгийн их нөлөөлж байна.
Зураг2
Хүүхдийн тархи цахилгаан соронзон долгионд том хүнийхээс илүү өртөж байгааг зураг2-оос харж болно.
Туршилтаар 7,22,50,75 зэрэг 4 өөр насны хүнд ЦСД өөр өөр нөлөөлж байгаа нь хүний бие организмаас шалтгаалж байгааг харуулж байна.
Цахилгаан соронзон орны нөлөөллийг индукцын ба контактын гүйдэл, цацаргалтын шүүрэл, онцгой шингээлтийн хэмжээ(SAR) зэрэг парамертээр тодорхойлно.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (280)
- 2 минутын уншлага (135)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (21)
- Зөвлөгөө (60)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)