fbpx

Хосоор программчлах нь хоёр хүн хамтарч нэг төсөл дээр ажиллан хийдэг программын хамтарсан хөгжүүлэлтийн аргыг хэлнэ. Эхний хүн нь кодоо бичих бөгөөд жишээ авах юм бол жолоочийн үүрэг байх болно. Харин нөгөө хүн нь бичсэн кодыг нь дүгнэн, шинэ содон зүйлс нэмэхийг санал болгож чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.

Энэ аргыг ашиглан код бичиж программ хөгжүүлснээр илүү сайн, чанартай программ бичих ба багийн харилцаа сайжрах, алдаа бага гаргах, асуудлыг хурдан шийдэх мөн хөгжүүлэгчид хоорондоо шинэ хэрэгтэй санаануудыг солилцох зэрэг давуу талуудтай байдаг.

Мөн эхэндээ энэ аргыг хэрэглэж байх явцад мэдээллийн зөрүү, хувь хүмүүсийн хоорондоо таарах байдал, үзэл бодол болон зан чанар, үл ойлголцол зэрэг асуудал тулгарах магадлалтай. Гэхдээ энэхүү асуудлуудыг шийдэж чадсанаар дээрх давуу талууд буюу үр дүнтэй болон сайн чанартай программ бичиж чаддаг болох юм.

2000 оны үед авч байсан онлайн судалгаан дээр хөгжүүлэгчдийн 96% нь ганцаар ажиллахаас хосоор программчлах нь дээр гэсэн хариулт өгч байсан бол 95% нь энэ аргыг ашиглах нь ганцаар ажилласнаас илүү үр дүнтэй бөгөөд арай итгэл дүүрэн ажиллаж байна гэсэн хариу өгч байсан байна. Гэвч энэхүү судалгаа нь өөрсдийн хүслээр баг болсон хүмүүсээс авсан судалгаа бөгөөд хүчээр баг болгосон хүмүүсийг оролцуулаагүй болно.

Microsoft, Github зэрэг том компаниуд ч энэ аргыг ашигладаг байна. Мөн хамтарч буй хүмүүсийг туршлагатай-туршлагатай, туршлагатай-шинэ, шинэ-шинэ гэж хувааж болдог байна.

Эцэст нь энэ аргыг ашиглан программ бичих гэж байгаа хүмүүст зориулж зөвлөгөө өгөхөд хамтралаа сайжруулахын тулд Scrum, Kanban зэрэг өөрсдийн санаа бодлыг хуваалцаж болох сайт, апп-уудыг хэрэглэх хэрэгтэй.

Leave a Reply