fbpx

Өнөөгийн эрин үед компьютер, интернэт, ухаалаг төхөөрөмжүүд бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Энэ бүх технологи нь зөвхөн хүн бүрд амар хялбар, хурдан үйлчилгээ үзүүлэх төдийгүй олон төрлийн ажил, мэргэжлийн боломжийг бий болгож байна. Тиймээс хүмүүс зөв мэргэжлийг сонгон, шаардлагатай ур чадварыг эзэмших нь ирээдүйд амжилттай ажиллах гол түлхүүр болдог. Энэхүү нийтлэлээр технологийн салбарын гол мэргэжлүүд, тэдгээрийн онцлог, ямар төрлийн хүнд илүү тохиромжтой зэргийг онцоллоо.

1. Компьютерын ухаан

Программчлал, алгоритм, өгөгдлийн бүтцэд төвлөрдөг мэргэжил юм. Тухайлбал компьютер хэрхэн ажилладаг, программыг яаж бичих, өгөгдлийг хэрхэн зохион байгуулахыг судалдаг. Компьютерын ухааны мэргэжилтнүүд нь программ бичих, системийн үйлдлийг судлах, шинжлэх ухаанч аргачлалыг ашиглан шинэ технологи хөгжүүлэх чадвартай байдаг. Тиймээс логик сэтгэлгээтэй, асуудал шийдэх дуртай хүмүүст илүү тохиромжтой.

2. Хиймэл оюун ухаан

Машин сургалт, өгөгдлийн анализ, нейрон сүлжээ зэрэгт төвлөрдөг салбар юм. Тухайлбал компьютерыг хүний оюун ухаанд ойр ажиллахуйц болгох, жишээ нь нүүр таних, текст ойлгох, машин суралцахад ашиглах. AI-ийн мэргэжилтнүүд нарийн төвөгтэй өгөгдлийг ойлгож, алгоритм бүтээх чадвартай байх шаардлагатай. Энэ чиглэлд ажиллахад шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэлгээ, сорилтод дуртай зан чанартай бол илүү тохиромжтой.

3. Программ хангамжийн инженерчлэл

Программ хангамжийг бүтээх, хөгжүүлэх, засварлах, тест хийх зэрэг ажлуудыг хамардаг. Тухайлбал компьютерт ажилладаг программ, апп, тоглоом, вэбсайт хийх. Программ хангамжийн инженерчлэл нь хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, чанартай программ бүтээхэд чиглэгддэг. Энэ чиглэлийн хүмүүс логик сэтгэлгээ сайтай багийн ажилд сайн, анхааралтай, зохион байгуулалт сайтай байх нь чухал.

4. Компьютерын сүлжээ

LAN, WAN, сервер, протокол зэрэг сүлжээний бүтцийг зохион байгуулах чиглэл юм. Тухайлбал компьютер болон серверийг хооронд нь холбож, интернэт болон байгууллагын сүлжээ ажиллуулах. Сүлжээний инженерүүд TCP/IP протокол, маршрутизатор, коммутатор зэрэг төхөөрөмжүүдийг удирдах чадвартай байх хэрэгтэй. Мөн логик сэтгэлгээ сайтай, техник-д сонирхолтой хүмүүс илүү тохиромжтой.

5. Кибер аюулгүй байдал

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх чиглэлд төвлөрдөг. Тухайлбал компьютер, интернэтийг хакер, вирусээс хамгаалах.Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд сүлжээний аюулгүй байдал, криптографи, халдлагын туршлагад эзэмшсэн байх хэрэгтэй. Энэ салбар нь болгоомжтой, нарийн төвөгтэй нөхцөлд ажиллах чадвартай хүмүүст илүү тохиромжтой.

6. Өгөгдлийн ухаан (Data Science)

Өгөгдлийг цуглуулж, анализ хийх, чиг хандлага тодорхойлох чиглэлд ажилладаг. Тухайлбал олон мэдээллийг цуглуулж, анализ хийж, ашигтай үр дүн гаргах. Data Scientist-үүд Python, R, SQL, статистик болон машин сургалтын мэдлэгтэй байх шаардлагатай. Аналитик сэтгэлгээтэй, нарийн төвөгтэй өгөгдлийг системтэйгээр боловсруулах дуртай хүмүүст энэ мэргэжил илүү тохиромжтой.

7. Мэдээллийн систем

Бизнесийн үйл явц болон IT-г холбож, байгууллагын мэдээллийг удирдах системийг хөгжүүлдэг. Тухайлбал байгууллагын ажил болон компьютерыг холбох системийг зохион байгуулах. Мэдээллийн системийн мэргэжилтнүүд ERP систем, SQL, системийн дизайн зэрэгт чадвартай байх шаардлагатай. Зохион байгуулалт сайтай, менежерийн чадвартай, аналитик сэтгэлгээтэй хүмүүс энэ салбарт илүү тохиромжтой.

8. Мэдээллийн технологи (IT)

Компьютер, сервер, сүлжээ, програм хангамжийн хөгжүүлэлт зэрэг олон чиглэлийг хамардаг. Тухайлбал компьютер, сервер, программыг дэмжиж ажиллуулах.IT мэргэжилтнүүд компьютерын үндсэн мэдлэгтэй, техник дэмжлэг үзүүлэх чадвартай байх хэрэгтэй. Асуудал шийдвэрлэх чадвартай, хэрэглэгчдэд ээлтэй зан чанартай хүн IT салбарын ажилд тохиромжтой.

9. Электроникийн инженерчлэл

Цахилгаан схем, төхөөрөмж, микропроцессор зэрэгтэй холбоотой. Тухайлбал цахилгаан хэрэгсэл, төхөөрөмж бүтээх. Электроникийн инженерүүд нарийн төвөгтэй схем, төхөөрөмжийг судалж, бүтээх чадвартай байх шаардлагатай. Шинжлэх ухаанч, нарийн төвөгтэй ажилд тэвчээртэй хүмүүс энэ мэргэжилд илүү тохирно.

10. Мультимедиа технологи

Дижитал график, анимэйшн видео, аудио зэрэг бүтээлийг боловсруулдаг. Тухайлбал цахилгаан хэрэгсэл, төхөөрөмж бүтээх.Мультимедиа технологийн мэргэжилтнүүд Photoshop, Illustrator, 3D modeling, animation программыг эзэмшсэн байх хэрэгтэй. Бүтээлч, дизайнер сэтгэлгээтэй, нарийн төвөгтэй ажилд тэвчээртэй хүмүүс энэ чиглэлд илүү тохиромжтой.

11. IoT буюу Юмсын интернэт технологи

Төхөөрөмжүүдийг сүлжээнд холбож, өгөгдөл цуглуулж, удирдах чиглэлтэй. Тухайлбал гэр, машин, төхөөрөмжүүдийг интернетэд холбож, “ухаалаг” болгох. IoT инженерүүд микроконтроллёр, сүлжээ, программчлал зэрэгт чадвартай байх шаардлагатай. Шинийг санаачлах дуртай, техник-д сонирхолтой, бүтээлч сэтгэлгээтэй хүн энэ мэргэжилд илүү тохиромжтой.

12. Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл

Томоохон сүлжээ, утасгүй болон кабелийн сүлжээ, өгөгдөл дамжуулах системийг хөгжүүлэхэд чиглэнэ. Тухайлбал утас болон интернетийн сүлжээг томоор зохион байгуулах. Энэ салбар нь нарийн төвөгтэй техник, анализ шаарддаг тул логик сэтгэлгээ сайтай, асуудалд төвлөрдөг хүнд илүү тохиромжтой.

13. Утасгүй холбооны инженерчлэл

Утасгүй холбоо, радио долгион Wi-Fi, Bluetooth, 4G/5G сүлжээний дэд бүтцийг судалж, хөгжүүлдэг. Энэ чиглэлд техникийн сонирхолтой, шинэ технологи турших дуртай, хурдан шийдвэр гаргах чадвартай хүмүүст илүү тохирно.

14. Робот ба хиймэл оюун ухаан

Механик, электроник, программчлал, AI-г хослуулж робот бүтээх чиглэл юм. Тухайлбал робот бүтээх, хөдөлгөөнийг удирдах, хиймэл оюун ашиглах. Роботик инженерүүд механик дизайн, сүлжээ, программчлал, хиймэл оюун ухааны мэдлэгтэй байх шаардлагатай. Бүтээлч, шинжлэх ухаанч, олон салбарын мэдлэгтэй хүмүүс энэ салбарт илүү тохиромжтой.

Leave a Reply