fbpx

Амралтын өдөр эсвэл их ажлын дараа үзээд нүдээ баясгачих аятайхан кино олдохгүй л байна уу? Программчлал, хиймэл оюун ухааныг харуулдаг олон олон бүтээлийг бид мэднэ. Тэгвэл арваадхан жилийн өмнө гарч байсан тансаг кинонуудыг дахин үзвэл яаж байна. Ингээд “Tech gig” site-аас програмист хүн бүрийн заавал үзэх ёстой гэж тодорхойлогдсон бүх цаг үеийн шилдэгт тооцогдох 10 киног танилцуулъя. Танд ч мөн адил таалагдана гэдэгт итгэлтэй байна.

      1. The Pirates of Silicon Valley

    1999 онд нээлтээ хийсэн. Энэ кино нь Apple, Microsoft хоёр хэрхэн амжилтанд хүрсэн тухай өгүүлдэг. Стив Жобс, Билл Гейтс нарын шинжлэх ухааны бүтээлч санаагаа яаж олсон тухай, хоёулангийнх нь компьютерийн дээд шугамыг хөгжүүлэхэд ашигласан үзэл баримтлал, арга зүйг харуулсан болно. Өнөөдрийн технологийн хөгжлийн нэг хэсгийг өгүүлсэн энэ киног технологид дурлагчдад хамгийн түрүүнд санал болгож байна.

    The Pirates of Silicon Valley trailer

    2. The Imitation Game

    2014 онд гарсан бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино. Алан Тюринг болон түүний багийнхны дэлхийн хамгийн анхны компьютерийг зохион бүтээснийг харуулдаг. Энэхүү кино нь Дэлхийн 2-р дайны хамгийн хар бараан өдрүүдэд Блетчли Парк дахь Их Британийн засгийн газрын нууц сургууль болон Сиферийн сургуульд Тюринг болон түүний гайхалтай багийхныг харуулсан болно. Энэ нь киноны төгсгөлд Алан болон түүний багийнхан Германы оньсого кодыг тайлах аргыг хэрхэн олж чаддаг. Програмистуудад маш их урам зориг өгөх кино юм.

    The imitation game trailer

    3. The Internship

    2013 онд гарсан инээдмийн кино. Энэ хоёр бол Билли, Ник. Тэдний ажилладаг компани хаагдах үед ажилгүй болсон хоёр маань ажил олохыг хичээдэг ч энэ нь тийм ч хялбар байсангүй. Билли тэдэнд Google-д ажиллах боломжийг олгодог боловч тэд эхлээд урт хугацааны дадлага хийх шаардлагатай бөгөөд тэд өөрөөсөө дүү хүмүүстэй хамтарч технологийн гоц ухаантнууд залуустай өрсөлдөн эцсээ хүртэл явах шаардлагатай болдог. Сурахад хэтэрхий хөгширсөн гэж боддог хүмүүсийн бодлыг өөрчлөхөд энэ кино үнэхээр сайхан тохирно.

    The Internship trailer

    4. The Social Network

    Энэхүү кино нь Facebook болон Марк Зукербергийн тухай бодит түүхээс сэдэвлэн 2010 гарсан кино. Энэ кино нь Facebook-ийн өсөлт, Зукербергийн тулгарсан сорилтуудын тухай өгүүлнэ. Програмистын амжилтыг харуулсан энэ кино нь програмистуудад таалагдах нь дамжиггүй.

    The Social Network trailer

    5. Tron

    Tron 1982 онд нээлтээ хийсэн. Уг кинонд програмист компьютерийн ертөнцөд татагдан орж гацдаг ба програмчлалын ур чадвараа ашиглан ердийн ертөнцөд хэрхэн буцаж ирдгийг харуулсан. Бүхэл киноны турш таныг комьпютерийн тоглоомонд орсон мэт мэдрэмжийг төрүүлэх болно.

    Tron trailer

    6. Hackers

    Энэ кино 1995 онд интернет тийм ч алдартай биш байсан үед нээлтээ хийсэн. Энэ нь програмчлалын ур чадвараа корпорацийн дээрэмдэх зорилгоор ашигласан ахлах сургуулийн хэдэн сурагчийг харуулсан. Энэ кино нь цаг хугацаанаасаа түрүүлж байсан бөгөөд програмистууд болон программ хангамжийн аюулгүй байдлыг сонирхогчдын хувьд гайхалтай бүтээл болсон байжээ.

    Hackers trailer

    7. Antitrust

    Залуу програмист том програм хангамжийн байгууллагад ажилд орсон боловч тэнд ямар нэг зүйл буруу байгааг гадарлах ба программист маань програмчлалын ур чадвараа ашиглан асуудлыг олж мэдэх болно. Түүнээс цааш юу болохыг киногоо үзэж мэдэж аваарай. Энэхүү кино нь 2001 онд гарсан бөгөөд бүх цаг үеийн шилдэг програмчлалын кинонуудын нэг юм. Хэрэв та програм хангамжийн салбарын бохир талуудын талаар мэдэхийг хүсч байвал энэ нь киног санал болгож байна.

    Antitrust trailer

    8. Jobs

    Энэ бол компьютерийн ертөнцийн домог Стив Жобсын намтар түүх юм. Энэ кино нь Жобсын техникийн ур чадварыг харуулахаас гадна дэлхийг өөрчлөх тухай түүний алсын харааг харуулдаг. Стив Жобс коллежоо орхиж 20-р зууны хамгийн хүндтэй бүтээлч энтрепренёруудын нэг болсон түүх. Хүмүүст үнэхээр их урам зориг өгсөн кино.

    Jobs trailer

    9. Ex Machina

    Энэхүү кино нь 2015 онд нээлтээ хийсэн бөгөөд хүн төрөлхтөнд илүү сайн сайхан амьдрахад нь туслах хиймэл оюун ухаан, түүний хэрэглээний талаар олон болзошгүй зүйлсийг харуулсан. Энэ нь программистуудын программ хангамжийг хөгжүүлэхийн тулд хэрхэн тэмцэж байгааг дүрслэн харуулахаас гадна зөв ашиглахгүй бол ямар хор уршигтай болохыг харуулахыг зорьсон.

    Ex machine trailer

    10. Her

    2013 онд бүтээсэн шинжлэх ухаан, романтик драм кино. Энэ кино нь эмэгтэй дуу хоолойгоор дүрслэгдсэн хиймэл оюун ухаант виртуал туслах Самантатай харилцаж буй Теодор Твомблийн тухай өгүүлдэг. Хиймэл оюун ухаан болон түүний ирээдүйг сонирхдог програмистуудад зориулсан гайхалтай кино.

    Her trailer

    Эдгээр кино танд таалагдсан уу. Үүнээс гадна өөр программистуудад зориулсан кино байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

        1.  

      Leave a Reply