fbpx

Парис 2024 олимпийн үеэр бидний хараахан анзаараагүй гайхалтай зүйлийн нэг бол AI буюу хиймэл оюун ухааны бас нэгэн оролцоо юм. Олон улсын олимпийн хороо (ОУОХ) 2024 оны 4-р сард Олимпийн хиймэл оюун ухааны хөтөлбөрийг эхлүүлж , хиймэл оюун ухаан нь спортод үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон байна.ОУОХ 2024 оны Парис Олимпийн наадамд хиймэл оюун ухааныг өөр өөр салбарт ашиглаж байна.Хамгийн чухал зүйл бол кибер хүчирхийллээс хамгаалах явдал юм, учир нь энэхүү баяр цэнгэл наадмын үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хагас тэрбум орчим худал үнэн нь мэдэгдэхгүй тамирчид болон тэдгээрийн арын албанд нөлөөлөхүйц мэдээлэл болон нийтлэлүүд нийтлэгддэг.Мөн анх удаа маш боловсронгуй мэдээлэл цуглуулан эрчим хүчийг тогтвортойгоор ашиглан Олимпийн наадмыг ямар ч саадалгүйгээр илүү тогтвортой болгохын тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байна. ОУОХ-ны Технологийн асуудал эрхэлсэн захирал Иларио Корна “Олимпийн наадмыг сайжруулж,цаашдын наадмуудад бэлэн болгохын тулд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж болохыг туршиж,үнэлэхийн тулд бид ажиллаж байгаа” гэсэн байна. Үүнээс харахад энэ зөвхөн эхлэл гэдгийг бид харж болно.

Мэдээж Олимпийн гол одод бол орон орноос ирж буй тамирчид билээ.Тиймээс энэ жилийн тамирчдадаа хамгаалж буй хиймэл оюун ухаанаар ажилладаг системийг энэ оны эхээр ОУОХ-оос зарласан байна.Энэ нь хиймэл оюун ухааныг ашиглан олон зуун мянган нийгмийн сүлжээний хаягуудыг хянаж, холбогдох платформуудад сануулан мэдэгдэхийн тулд тэдгээрийн доромжилсон мессежүүдийг тэмдэглэн авдаг байна.Ингэснээрээ тэдгээр халдлага хийж буй хүмүүсд анхааруулга өгч тамирчдийн сэтгэл зүйн аюулгүй байдлыг дэмжиж байна.

“The Olympic Movement’s Worldwide Information Technology”-ийн хамтрагч Atos нь 2000 гаруй мэргэжилтнүүдээс бүрдсэн 15 технологийн түншийн багийг зохицуулах бөгөөд Парис 2024 оны Олимп, Паралимпийн наадмыг бүрэн холбож, аюулгүй, дижитал системтэй болгохоор ажиллаж байгаа.Эдгээр технологийн дэвшлүүдийн ачаар өмнөх олимпийн үеэр гардаг байсан маргаанууд үнэмлэхүйц багасаж,сонирхолтой статистикүүдийг хөтлөх боломжууд бий болоод байна

Leave a Reply