fbpx

Сүүлийн үед Хүүхдүүд Ай тигийн мэргэжлийг маш ихээр сонгох болсон. Гэхдээ дотор нь яг ямар ямар салбарууд байдаг вэ? Яг аль мэргэжил нь илүү өөрт нь тохиромжтой талаар сайн мэддэггүй. Мөн ихэнх хүүхдүүд надаас мэргэжил сонголтын талаар асуухдаа аль мэргэжил нь хамгийн эрэлт ихтэй вэ гэж асуудаг. Миний бодлоор бол Ай тигийн салбарын бүх мэргэжлүүд эрэлт ихтэй. Чухам тэр доторх олон мэргэжлүүдээс чи яг алийг нь сонирхож байна аль мэргэжил нь чамд тохирох вэ гэдгийг нь өөрөө сонгох хэрэгтэй. Энийг энгийн чээн дээр авч үзвэл цоо шинэ хот байгуул байгуулах болоод маш их барилгын эрэлт хэрэгцээ гарлаа гэж бодоход. Барилга чинь илүү эрэлт хэрэгцээтэй юу? Барилгын засварчин илүү эрэлт хэрэгцээтэй юү гэж асууж байгаатай адилхан. Энэ 2 2-улаа эрэлт хэрэгцээтэй. Гол нь чи аль эрээ илүү сайн юм бэ аль чиглэлээр нь илүү таалагддаг вэ гэдэг нь чухал. Иймээс тухайн иргэдийн талаар мэдээлэл оруулахаар шийдлээ.

Компьютерын ухаан

 мэргэжлийн хувьд миний зүгээс харахад Бусад мэргэжлээсээ ялгарах гол онцлог нь алгоритм юм аа. Энэхүү мэргэжлийг төгссөн оюутнууд Программын цаадах алгоритмыг сайжруулах замаар программыг илүү хурдан ажилладаг болох чиглэлд ажилладаг. Энгийн алгоритмаар бодоод орчин үеийн хамгийн супер компьютер асар удаан гаргах хариуг. Мэргэжлийн алгоритм ашиглаад энгийн компьютероор асар хурдан хугацаанд бодох боломжтой. Үүнийг компьютерын ухааны мэргэжил судалдаг.

Мэргэжилтний зориулалт, Ажлын байр

* Компьютерийн ухааны судалгаа, хөгжүүлэлтийн инженер,

* Мэдээлэл, Компьютерийн ухааны судлаач эрдэмтэн /Computer science and Information Research Scientist/,

* Өгөгдлийн шинжээч /Data analyst/,

* Машин сургалтын инженер /Machine learning engineer/,

* Асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй аргыг боловсруулах нь компьютерийн ухааны мэргэжилтний ажил юм.

Программ хангамжийн

 мэргэжил нь харьцангуй хэрэглээ өндөртэй ба Илүү код бичих чиглэл рүүгээ хандсан байдаг. Мөн дан ганц код бичих биш бусдаасаа ялгарах хамгийн том онцлог нь Программ хангамжийн төсөл дээр ажиллах, төслийн менежмент хийх, шаардлага тодорхойлох зэрэг бичиг баримтын ажлыг мөн Хийдэг. Веб сайт, утасны аппликэйшн, компьютерын программ зэрэг бүхий л программуудын хөгжүүлэлтийг Пекет болон фронт энттэй нь хослуулан хийдэг.

Мэргэжилтний зориулалт, Ажлын байр

Програм хангамжийн архитектор /Software architect/,

Програм хангамжийн аналист /Software analyst/,

Системийн програмист /Systems Programmer/,

Програм хангамжийн инженер /Software Engineer/,

Програм хангамжийн хөгжүүлэгч /Software Developer/,

Мобайл төхөөрөмжийн мэргэжилтэн /Mobile specialist/technologist/,

Програм хөгжүүлэгч /Application Developer/,

Програмист/Аналист /Programmer/Analyst/,

Веб хөгжүүлэгч /Web Developer/.

Мэдээллийн систем

 мэргэжлийн хувьд бусдаасаа ялгарах гол онцлог нь Код бичих мэргэжлийн чиглэлээс илүү код болон программтай бизнесийг уялдуулдагт оршдог

Мэргэжилтний зориулалт, Ажлын байр

  • Мэдээллийн системийн менежер /Information Systems Manager/,

  • Мэдээллийн системийн зөвлөх /IS consultant/,

  • Системийн аналист /Systems Analyst/,

  • Бизнесийн аналист /Business Analyst/,

  • Борлуулалтын мэргэжилтэн /IT sales professional/,

  • Програм аналист /Application Analyst/,

  • Мэдээллийн аюулгүй байдлын аналист /Information Security Analyst/.

Мэдээллийн технологийн

 мэргэжилтний бусад мэргэжилтнээсээ ялгарах гол онцлог бол Компьютерын дотоод зохион байгуулалт Хард Верийн талаар илүү гүнзгийрүүлж үзсэн байдаг. Үүнтэйгээ колл бичих мэдлэг ур чадвараа хослуулан мэдээлэл технологийн ажлаа хийдэг ээ

Мэргэжилтний зориулалт, Ажлын байр

  • Системийн инженер /Systems Engineer/,

  • Системийн администратор /Systems Administrator/,

  • Системийн аналист /Systems Analyst/,

  • Мэдээлэл технологийн шийдэл төлөвлөгч /Solutions Architect/,

  • Бизнесийн систем аналист /Business systems Analyst/,

  • Аюулгүй байдлын инженер /Security Engineer/,

  • Сүлжээний инженер /Network Engineer/.

Leave a Reply