Домэйн нэр
Домэйн нэр (DNS) гэдэг нь интернэт орчинд вэбсайтыг нэрлэсэн дахин давтагдашгүй хаяг, нэршил. Ихэвчлэн болгон англи цагаан толгойн том, жижиг үсэг болон тоон тэмдэгтүүдээс бүтдэг. DNS нь Domain name system гэсэн үгний товчлол.
Домэйн нэрний зорилго
Домэйн нэрийг интернет сүлжээнд програмын тусгай нэршил, хаяглалтын зорилгоор ашигладаг. Өөрөөр хэлбэл интернет орчин дахь IP хаягийг жирийн болгож хэрэглэгч нарт ойлгомжтой байхаар бүтээсэн нэршил юм.
Домэйн нэрний бүтэц
Домэйн нэр нь нэр+цэг+өргөтгөл гэсэн үндсэн бүтэцтэй байдаг.
нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэц нь үндсэн домэйн нэр болох ба түүнд хамаарах дэд домэйн нэрнүүд нь дэд нэр+цэг+нэр+цэг+өргөтгөл эсвэл нэр+цэг+өргөтгөл+хэрэгсэл+дэд нэр+хэрэгсэл гэсэн хэлбэртэй байна. Жишээлбэл, tee.education гэсэн домэйн нэр нь сургалтын төвийн үндсэн сайт руу оруулдаг бол tee.education/class/ дэд домэйн нэр нь сургалтын төвийн амралтын өдрийн ангиудын танилцуулга хэсэг рүү оруулдаг.
Өргөтгөл
Өргөтгөл нь тухайн веб сайтын агуулгыг, ямар улсынх гэдгийг илэрхийлж болох ба дээд түвшний домэйнууд үүнд хамаарна.
Домэйны өргөтгөлийн төрөл
- Generic Top-Level Domains (gTLD) – Дээд түвшний домэйнууд
gTLD-д бидний хамгийн сайн мэддэг, хамгийн өргөн хэрэглэгддэг домэйнууд багтана. Жишээлбэл: .com, .net, .biz, .org, .info гэх мэт. Өнөөг хүртэл хамгийн алдартай нь .com ба 2022 оны 1-р сарын байдлаар дэлхийн вэбсайтуудын 54% нь дээд түвшний .com домэйныг ашигласан байна. Дараагийн хамгийн алдартай .ru ба зөвхөн 5%-ийг ашигладаг.
Хамгийн өргөн ашиглагддаг өргөтгөлүүд болох gTLD ба түүний агуулга:
- .com (худалдаа, бизнес) – commercial domain буюу худалдаа, бизнесийн байгууллагуудад зориулсан ба дэлхий дээр хамгийн өргөн ашиглагддаг өргөтгөл. Иймдээ ч хүмүүсийн нүдэнд хамгийн их дассан байдаг.
- .net (сүлжээ, хүмүүсийн холбоо) – network domain буюу сүлжээний технологи, харилцаа холбоонд оролцдог байгууллагуудад зориулсан өргөтгөл.
- .org (ашгийн бус эсвэл төрийн бус байгууллагууд) – organization domain буюу ашгийн бус эсвэл төрийн бус байгууллагыг илэрхийлэх зорилгоор дэлхийн сүлжээнд түгээмэл ашигладаг.
- .edu (боловсролын, сургалтын байгууллагууд) – education domain буюу боловсролын байгууллагыг илтгэдэг өргөтгөл.
- .gov (засгийн газрын, төрийн байгууллагууд) – government domain буюу засгийн газар болон төрийн байгууллагуудын вэбсайт хаягыг илтгэдэг өргөтгөл.
- .biz (бизнес)
гэх мэт
2. Country Code Top-Level Domains (ccTLD) – Улсын код агуулсан дээд түвшний домэйнууд
ccTLD нь газарзүйн байршлыг илэрхийлдэг. Жишээлбэл: .mn, .cn, .ru, .de, .br, .au, .uk, .nl гэх мэт. Аль улсынх гэдгийг нь илэрхийлэх ccTLD өргөтгөлүүд:
- .mn – Mongolia (Монгол)
- .jp – Japan (Япон)
- .ru – Russia (Орос)
- .cn – China (Хятад)
- .de – Germany (Герман)
- .br – Brazil (Бразил)
- .au – Australia (Австрали)
- .uk – United Kingdom (Их Британи)
- .nl – Netherlands (Нидерланд)
гэх мэт
Мөн энэ 2 хэлбэр хавсарсан 3-р шатлалын домэйн нэр байж болдог. Жишээ нь: .com+.jp=.co.jp, .net+uk=.ne.uk, .gov+.mn=gov.mn, edu+mn=.edu.mn гэх мэт
3. Internationalized Country Code Top-Level Domains (IDN ccTLD) – Олон улсын код агуулсан дээд түвшний домэйн
Латин бус үсгийн багцаар харуулах боломжтой домэйнууд. Жишээ нь хятад.
Нэр
Нэр бол тухайн веб сайтыг илэрхийлэх гол зүйл юм. Энэ нь веб сайтын эзэн болох хүн эсвэл компанийн сонгосон үг, үсэг, тоонуудын нийлбэр байна.
Хоёр дахь түвшний домэйн гэж нэрлэдэг ба дээд түвшний домэйны урд байрладаг.
Subdomain (3LD) – Дэд домэйн
Дэд домэйныг гуравдагч түвшний домэйн гэж нэрлэдэг ба үндсэн домэйны нэг хэсэг буюу дотор нь орших домэйн юм.
Дэд домэйнтай домэйн нэр бүтээвэл:
(дэд домайн “subname”+хэрэгсэл+хоёр дахь түвшний домэйн “name”+хэрэгсэл+дээд түвшний домэйн “.com” = subname.name.com) гэж үүснэ. Эсвэл (хоёр дахь түвшний домэйн “name”+хэрэгсэл+дээд түвшний домэйн “.com”+хэрэгсэл+дэд домайн “subname”+хэрэгсэл=name.com/subname/) гэж үүсэж болно.
Comments
magnificent issues altogether, you simply won a logo new reader.
What may you suggest in regards to your publish that you
made a few days ago? Any certain?
Hi, i read your blog from time to time and i own a similar one
and i was just curious if you get a lot of spam feedback?
If so how do you stop it, any plugin or anything you
can suggest? I get so much lately it’s driving me insane so any help is very much
appreciated.
powered by GoToTop.ee
https://ru.gototop.ee/
Just want to say your article is as amazing. The clearness in your post is just spectacular and
i can assume you are an expert on this subject. Well with your permission allow me to grab your feed to keep updated with forthcoming post.
Thanks a million and please continue the enjoyable work.
powered by GoToTop.ee
https://ru.gototop.ee/