fbpx

Бид комьютерийн тархийг CPU (Central processing unit) гэдгээр нь сайн мэддэг харин автомашины тархи юу байх вэ ?

Автомашиныг тархитай гэж үзэхэд буруудахгүй юм. Учир нь ECU (Electronic control unit) нь орчин үеийн автомашины хөдөлгүүр, тоормос, түлш зарцуулалт зэрэг олон системийн үйл ажиллагааг хянаж, тэдгээрийн ажиллагааны цагийн тохиргоо зэргийг, мэдрэгчээс хүлээн авсан мэдээлэл дээрээ үндэслэн динамик байдлаар өөрчилдөг байна. Энэ нь нэг талаас хүн хүрээлэн буй орчны байж байдлаас хамааран үйл хөдлөл, сэтгэл зүй зэргээ өөрчилдөгтэй адил зарчмаар ажилдаг юм.

Bosch компаний 1979 онд BMW 7 цуврал E23 загварууд анх ECU – тэй үйлдвэрлэгдэж эхэлжээ.

ECU – ийн үүргүүд

  • Мэдрэгчээс мэдээлэл хүлээн авах ECU нь хөдөлгүүр болон бусад мэдрэгчүүдээс мэдээлэл цуглуулж тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлдэг. Жишээ нь хөдөлгүүрийн температур, эргэлтийн хурд, агаарын даралт зэрэг үзүүлэлтүүдийг хянадаг
  • Өгөгдлийг боловсруулах тал дээр Цуглуулсан мэдээллийг боловсруулж, автомашины системүүдийн үйл ажиллагааг оновчтой байлгах шийдвэр гаргадаг
  • Гүйцэтгэгч төхөөрөмжүүдийг удирдах боловсруулсан шийдвэрүүдийн дагуу, түлшний систем (fuel injector), очлуур (Spark plug), зэрэг хөдөлгүүр болон бусад эд ангийн ажиллах хугацааны тохиргоог удирддаг

ECU – ийн архитектур

ECU – ийн ач холбогдол

ECU нь автомашины ажиллагааг сайжруулж, түлшний зарцуулалтыг бууруулж, хорт утааны ялгарлыг багасгах, жолоодлогын аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм мөн дээрээс нь ECU – ийн тусламжтайгаар автомашиныг оношлоход эл ангиуд дээрх эвдрэл гэмтлийг хурдан илрүүлэх боломжийг олгодог байна.

Сонирхолтой баримт

дээрх зурагт тухайн машины ECU – г сайжруулалт (ECU Tunning) өөрчлөлт хийж байгаа бөгөөд энэ нь ECU – ийн ач холбогдол дээр дурдсан үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх байдлын эсрэг процессыг хийдэг байна. Тухайлбал мэдрэгчүүдээс ирж буй өгөгдөлд ECU – ийн өгөгдөл боловсруулах зарчим болох, эд ангиудыг удирдах командуудыг өөрчилж, хөдөлгүүрийн гаргах боломжит үзүүлэлтүүдийг нэмэгдүүлдэг байна. Энэхүү арга нь голчлон уралдааны машин болон, хүнд даацын техникүүдэд хэрэглэгддэг байна.

Дүгнэлт

Бид автомашины тархины тухай мэдэж авлаа. Мөн тэрхүү тархины ажиллах зарчим болон архитектурын хувьд “Хиймэл оюун ухаан” – ы дэд сэдэвтэй ижил байгааг харж болох ба тэрхүү дэд сэдвийн тухай дараагийн нийтлэлээр уулзацгаая.

Leave a Reply