fbpx

Харилцаа холбоо бидний өдөр тутмын амьдралаас салшгүй холбоотой байдаг тул бид бүхэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцаа, холбоо тогтоох шаардлага гардаг. Бидний уламжлалт харилцаа, холбооны нэг хэлбэр болох захиа нь цаашлаад дижитал хувилбар болсон нь имэйл гэж ойлгоход нэг их хол зөрөхгүй юм.

Тиймээс та бүхэндээ энэ удаа яагаад бид бүхэн имэйлийг өргөн ашиглах хэрэгтэй вэ, бүр цаашлаад үүнийг нэгэн соёл болгох хэрэгтэйг та бүхэндээ товчхон танилцуулъя.

1.Албан ёсны байдал: Имэйл нь чат зэрэг бусад харилцах хэлбэрийг бодвол илүү албан ёсны гэж тооцогддог ба мэргэжлийн эсвэл бизнесийн хэв маяг, үг хэллэг шаардагддаг нь бусдаас ялгаруулж үнэ цэнийг авчирдаг.

2.Баримтжуулалт: Имэйл нь олон нөхцөл байдалд холбоо харилцаа тогтоосон баримтуудыг хадгалж байдаг. Та өмнөн бичсэн, хүлээж авсан имэйлүүдээ ашиглан бизнесийн зарим үйл хэрэгт эсвэл хууль ёсны зүйл дээр нотлох баримт болгон ашиглах боломжтой.

3.Бизнесийн хэрэглээ: Байгууллага болон бизнес эрхлэгч компаниуд дотоод үйл ажиллагаандаа ямар нэгэн төсөл, ажил зэргийг хэлэлцэхэд ашигладаг. Багийн гишүүд хоорондоо харилцахад илүү найдвартай бөгөөд үр дүнтэй байдлыг бий болгодог ба энэ нь бүр алсаас ажиллахад бүр үр дүнтэй байх тохиолдол байдаг.

4.Маркетинг: Олон компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилгоор давуу талыг имэйл ашиглан олж авдаг. Жишээ нь: онлайн худалдан авалтын барааны жагсаалтаас худалдан авагч хэд хэдэн барааг мартан худалдаж аваагүй тохиолдолд тухайн үйлчлүүлэгчид сануулан имэйл бичиж болно.

5.Анхаарал сарнилт: Чатаар харилцахад имэйлээр харилцснаас илүү анхаарал сарниулдаг. Энэ нь анхаарал их шаарддаг орчин буюу ажил, сургуульд чатыг ашиглах нь асуудал үүсгэх боломжтой байдаг ба үүнийг шийдэхийн тулд имэйлийг өргөн ашигладаг.

Leave a Reply