1. Орлуулагч (Substitution) Шифрийн Аргууд
- Нэг Үсгийн Шифр
Олон Үсгийн Шифр
- Плэйфэйр Шифр
- Хилл Шифр
Өнөөдрийн дугаараар тодруулсныг нь буюу Олон үсгийн орлуулган шифрлэлт-г тайлбарлах болно.
Юун түрүүнд үсэг гэдгээр бид Цагаан толгойг төлөөлүүлж хэлж байгаа шүү.
Гэж юу вэ?
Олон үсгийн шифрлэлтийн арга (Polyalphabetic Cipher) нь үсгүүдийг нэг тогтсон цагаан толгойгоор бус уламжлалтаас өөр өөр олон цагаан толгой ашиглан шифрлэдэг. Энэ арга нь давтагдах загвараас зайлсхийж, крипто анализ хийхэд хэцүү болгодог. Моноал,фабет (нэг цагаан толгойн орлуулалт) шифрүүдээс илүү аюулгүй байдлыг хангадаг.
Олон үсгийн орлуулган шифрлэлтийн аргууд(Polyalphabetic Substitution Cipher)
- Хилл шифр
- Виженер шифр
- Энигма машин
- Альберт шифр
- Playfair шифр
Полибиусын квадрат нь ашиглах байдлаасаа хамааран Нэг болон олон үсгийн аль нь ч болж болдог. Өмнөх нийтлэлээр бид ганц Нэг үсгийн орлуулган хувилбарыг харуулсан. Одоо хэрхэн олон үсгийнх болохыг харуулъя.
1 | 2 | 3 | 4 | 5 | |
1 | A | B | C | D | E |
2 | F | G | H | I/J | K |
3 | L | M | N | O | P |
4 | Q | R | S | T | U |
5 | V | W | X | Y | Z |
Яаж?
Мэдээж хүндрүүлж бодолгүй “Нэг” байсан хүснэгтийг “Олон” болгож ашиглана л гэж ойлгож болно. Бидний уламжлалт хүснэгтийг 3 өөр түлхүүртэйгээр үүсгэе.
Олон үсэг.
1 | 2 | 3 | 4 | 5 | |
1 | O | N | E | A | B |
2 | C | D | F | G | H |
3 | I/J | K | L | M | P |
4 | Q | R | S | T | U |
5 | V | W | X | Y | Z |
1 | 2 | 3 | 4 | 5 | |
1 | T | W | O | A | B |
2 | C | D | E | F | G |
3 | H | I/J | K | L | M |
4 | N | P | Q | R | S |
5 | U | V | X | Y | Z |
1 | 2 | 3 | 4 | 5 | |
1 | T | H | R | E | A |
2 | B | C | D | F | G |
3 | I/J | K | L | M | N |
4 | O | P | Q | S | U |
5 | V | W | X | Y | Z |
Энэ 3 хүснэгт буюу “олон” өөр өөр цагаан толгойгоо ашиглаад шифрлэх нь ээ.
Дараалал
Харин хэзээ нь аль хүснэгтийг ашиглах вэ гэдэг дарааллаа хүссэнээрээ сонгож болно. Энгийн жишээ болгоод 123 гэсэн дарааллаар шифрлэж үзүүлье.
SECRET гэх үгийг шифрлэхдээ S, R-г эхний хүснэгтээр, E, E-г 2 дох хүснэгтээр, C, T-г 3 дах хүснэгтээр шифрлэнэ.
Шифрлэгдсэн SECRET
432322422311
Эргэлдэх
Энэ нь ямар нэгэн түлхүүр үг эсвэл тоон дарааллаар мөр баганын байрыг нь сольдог. Яаж солигдохыг нь ч өөрсдөө шийднэ. Хэдүүлээ
- Сонгогдсон баганыг хамгийн урд
- Сонгогдсон мөрийг нь хамгийн доор байрлуулаад явъя.
Жаахан төсөөлөгдөхгүй байж магадгүй. Дараах хүснэгтийг сайн хараарай. Жишээ нь KEY
гэсэн түлхүүр байя:
Алхам | Түлхүүр | Үйлдэл | Үндсэн байрлал | Өөрчлөгдсөн байрлал |
1 | K(2,5) | 5-р баганыг урд нь | S ~> 43 | S ~> 44 |
2 | E(1,5) | 1-р мөрийг доор нь | E ~> 15 | E ~> 51 |
3 | Y(5,4) | 5-р баганыг урд нь | C ~> 13 | C ~> 55 |
1 | 2 | 3 | 4 | 5 |
A | B | C | D | E |
F | G | H | I | K |
L | M | N | O | P |
Q | R | S | T | U |
V | W | X | Y | Z |
1 | 2 | 3 | 4 | 5 |
E | A | B | C | D |
K | F | G | H | I |
P | L | M | N | O |
U | Q | R | S | T |
Z | V | W | X | Y |
1 | 2 | 3 | 4 | 5 | |
1 | K | F | G | H | I |
2 | P | L | M | N | O |
3 | U | Q | R | S | T |
4 | Z | V | W | X | Y |
5 | E | A | B | C | D |
1 | 2 | 3 | 4 | 5 |
I | K | F | G | H |
O | P | L | M | N |
T | U | Q | R | S |
Y | Z | V | W | X |
D | E | A | B | C |
Гэх мэт үсэг болгон дээр цагаан толгойн дараалал нь өөрчлөгддөг байдлаар. Энэ нь мэдээж нэлээн төвөгтэй ч төдий чинээ аюулгүй байдаг.
Ending
Гэх мэтээр бид олон цагаан толгой ашиглан бичвэр шифрлэж болж байна. Жишээн дээр тайлбарласан зүйлс нь орчин үеийн криптографд хангалтгүй ч түүхэнд нэлээн тод үлдсэн арга юм. Дараагийн нийтлэлээр Виженер шифрийг тайлбарлах болно. Дээрхээ сайн ойлгочхоод ирээрэй. BYE!