
“Сайн байцгаана уу. Tee Education сургуулийн инженер багш Ө.Ариунчимэг байна. Би Монгол Улсын Их Сургуулийг программ хангамжийн инженерчилэл мэргэжлээр төгссөн бөгөөд одоогоор өөрийн үндсэн мэргэжлээр ажиллаж байна. Миний бие 2022 оноос эхлэн Tee Education сургуульд ажиллаж, суралцагч хүүхдүүддээ өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцан, дижитал технологийн мэдлэгийг хүргэсээр ирлээ. Энэ хугацаанд олон хүүхдэд дижитал технологийн мэдлэгийг орчин үеийн арга барилаар зааж, тэдэнд технологийн ертөнцийг ойлгуулж, сонирхон суралцахад нь дэмжин ажиллаж байна. Үүний зэрэгцээ би ч мөн адил суралцагчид болон ажлын хамт олноосоо их зүйл сурч, туршлага хуримтлуулсаар иржээ. Манай хичээлд хамрагдсан хүүхэд бүр заавал IT чиглэлээр мэргэжилтэй болох албагүй ч технологийн ойлголт, дижитал технологийн ур чадварыг эзэмшиж төгсдөг нь бидний ажлын хамгийн үнэ цэнтэй үр дүн юм. Өнөөдөр суралцаж буй энэ мэдлэг нь хүүхдүүдийн ирээдүйд илүү ихийг сурч, бүтээх чадвартай, чадварлаг боловсон хүчин болон төлөвшихөд чухал суурь болно гэдэгт итгэлтэй байна.”