
Esport бол зүгээр тоглоом биш!!!

Ө. Ариунчимэг
Багш


Ө. Ариунчимэг
Багш
Сайн байцгаана уу, хөөрхөн уншигчид аа 😌
Энэ удаагийн нийтлэлээрээ бид хамтдаа Esport гэж яг юу болох, хаанаас эхлэлтэй, хэрхэн хөгжсөн, цаашдаа ямар ирээдүй хүлээж байгаа талаар сонирхолтойгоор ярилцах болно. Тоглоом гэдэг зүгээр нэг зугаа биш болсон энэ цаг үед Esport хэрхэн дэлхийн хэмжээний спорт, бүр томоохон салбар болж чадсан түүхийг хамтдаа нээцгээе.😏

Дэлхийн хамгийн анхны Espost тэмцээн
Түүхэн дэх хамгийн анхны видео тоглоомын тэмцээн 1972 оны 10-р сарын 19-нд Стэнфордын их сургууль дээр болж байжээ. Оюутнууд "Spacewar" хэмээх тоглоомоор өрсөлдөж, түрүүлсэн хүн нь "Rolling Stone" сэтгүүлийн нэг жилийн захиалгын эрхээр шагнуулж байсан түүхтэй. Энэ бол цахим спортын хамгийн анхны шагналын сантай албан ёсны тэмцээн байсан байна.
Дараах video нь 1972 онд зохион байгуулагдаж байсан Space war хэмээх тоглоом юм.
Цахим спорт бол орчин үеийн дижитал эрин үеийн хамгийн том амжилтын түүх юмаа. Ердөө 20-30 жилийн өмнө видео тоглоомыг хүүхдийн зугаа, цаг нөхцөөх төдийхнөөр харж бас гэрийн мухарт л үлдээдэг байсан бол өнөөдөр эдгээр дүр зураг бүрэн мөсөн өөрчлөгдсөн байна. Одоо цахим спорт нь олон сая долларын шагналт сан, дэлхийн томоохон цэнгэлдэхүүнийг дүүргэх хэмжээний үзэгчид, дэлгэцийн өмнө амьсгаа даран хүлээх сая сая үзэгчид болон шүтэн бишрэгчид , хил хязгаар үл хамаарсан хүчирхэг ертөнц бий болсон байна. Яг л хөл бөмбөгийн тэмцээн шиг эсвэл олон улсын олимп шиг Монголын төв цэнгэлдэхэд болдог наадмын нээлт шиг...

Заа одоо тэгвэл түрүүнээс хойш ярьж байгаа цахим спорт гэдэг зүйлийг маш энгийнээр тайлбарлах гээд үзье😅😊
Энгийнээр хэлбэл,Цахим спорт бол видео тоглоомын тэмцээн юм. Хөл бөмбөгчид зүлгэн дээр гүйдэг бол цахим тамирчид дижитал талбай дээр оюун ухаанаа уралдуулдаг. Энд тамирчид хөл бөмбөгчид эсвэл сагсан бөмбөгчидтэй адил маш нарийн бэлтгэл хийж, багийн тактик боловсруулж, өдөрт олон цагаар хичээллэдэг. Тэдний "талбай" нь дэлгэц, тэдний "хэрэгсэл" нь гар болон хулгана, эсвэл өндөр хүчин чадалтай тоглоомын консол байдаг. Энэ бол биеийн хүчнээс илүүтэй оюуны хурд, багийн эв нэгдэл, стратегиар ялалт байгуулдаг ирээдүйн хамгийн том спорт юм.
Тэгвэл одоо Яагаад ийм алдартай болсон бэ? гэсэн асуултад хариулъя. Энэ нь хэд хэдэн чухал хүчин зүйлээс хамаарна.
Эхлээд бол мэдээж технологийн дэвшил юм. Технологи нь маш богино хугацаан хурдацтай хөгжиж өсөн дэвшиж байгаа билээ яг л миний зээлийн хүү шиг ххэ. Өндөр хурдны интернэт, хүчирхэг компьютерууд нь видео тоглоомыг илүү хурдан, илүү бодитой, илүү хялбар болгосон. Энэ нь илүү олон хүнд тоглох, үзэх боломжийг олгосон юм.
Дараагийн нэг зүйл бол илүү хүртээмжтэй байж чаддагаараа алдартай болсон гэж бодож байна. Уламжлалт спортын хувьд танд тодорхой хэмжээний бие бялдар, тоног төхөөрөмж хэрэгтэй бол цахим спортын ертөнцөд ороход ердөө л интернэтэд холбогдсон төхөөрөмж байхад хангалттай. Энэ нь хэн бүхэнд, хаанаас ч энэ ертөнцийн нэг хэсэг болох боломжийг олгож байгаа юм.
Бас нэг зүйл бол Twitch, YouTube зэрэг платформуудын ачаар хэн ч, хаанаас ч дэлхийн шилдэг тоглогчдын тоглолтыг шууд үзэж, тэдэнтэй харилцах боломжтой болсон нь шүтэн бишрэгчид болон тамирчдын хоорондын зайг арилгасан юм. Энэ нь илүү олон хүнийг энэ салбарт татан оролцуулах боломжийг олгосон гэж бодож байна.
Хамгийн сүүлийн алдартай болгосон зүйл бол мэдээж шагнал урамшуулал юм. Дэлхийн Esport-н тэмцээнүүдийн шагнал нь олон сая доллароор хэмжигддэг нь энэ салбарыг мэргэжлийн түвшинд сонгох хүсэлтэй залууст асар том сэдэл болсон. Энэ нь илүү олон хүнийг энэ салбарт татан оролцуулах томоохон хүчин зүйлсийн нэг бол яахын аргагүй мөн юм.

Заа тэгвэл одоо Esport гэх төрлийг Монгол Улсад алдаршуулж түгээн дэлгэрүүлж байгаа залуусын нэг бол яахын аргагүй The MongolZ баг юм. Монголын цахим спортын ертөнцөд The MongolZ бол зүгээр нэг баг биш, харин залуусын хүсэл мөрөөдөл, тэсвэр тэвчээрийн бэлгэ тэмдэг юм. Тэд Азийн бүсэд ноёрхоод зогсохгүй, дэлхийн хамгийн том "Major" тэмцээнүүдэд шилдэг багуудыг буулган авч, Монгол хүний оюуны хурд, багийн ажиллагааг гайхуулсаар байна. The MongolZ-ын гаргасан амжилт бүр нь Монголын цахим спортыг дэлхийн газрын зурагт тодоор тамгалж, олон улсын томоохон ивээн тэтгэгчдийн харцыг манай улс руу чиглүүлж чадсан гэж бодож байна.
Эцэст нь хэлэхэд цахим спорт бол ердийн нэгэн тоглоомоос хальж, технологийн хурд болон хүний оюун ухааны гайхамшгийг нэгтгэсэн орчин үеийн Дижитал Наадам болон хувирчээ. Технологи яг л бидний хадгаламжийн хүү эсвэл зээлийн хүү шиг зогсолтгүй урагшлахын хэрээр энэ спорт дэлхийг байлдан дагуулж, цэнгэлдэх хүрээлэнгүүдийг дүүргэж байна. Ялангуяа The MongolZ багийн дэлхийн тавцанд тамгалсан амжилт бүр нь Монгол залуусын оюуны чадамж хил хязгааргүй гэдгийг баталж, эх орныхоо нэрийг ирээдүйн спортын түүхэнд алтан үсгээр сийлж байгаад үнэхээрийн их таатай.😌😍😎
Дараах video-гоор BLAST Open Spring 2026 тэмцээний The MongolZ🇲🇳 багийн TOP 10 БУУДАЛТ video-г үзүүлж байна🔥🔥🔥.