SteamOS үйлдлийн системийн үүсэл, хөгжил

Б.Мөнх-Эрдэнэ
Багш

Б.Мөнх-Эрдэнэ
Багш
SteamOS нь Valve Corporation-ийн хөгжүүлдэг, Linux-д суурилсан тоглоомын зориулалттай үйлдлийн систем юм. Үйлдлийн системийн үндсэн зорилго нь компьютерийн техник хангамж болон хэрэглэгчийн хооронд холболт үүсгэж, программ болон тоглоом ажиллуулах орчныг бүрдүүлэх явдал юм.
SteamOS нь ердийн Linux desktop-ийн боломжуудыг хадгалахын зэрэгцээ тоглоом тоглоход зориулсан тусгай хэрэглэгчийн интерфейс, удирдлага, системийн шинэчлэлт болон Steam-ийн үйлчилгээтэй нягт уялдааг бий болгосон. Valve-ийн мэдээллээр SteamOS нь Steam Library, Steam Cloud, Steam Chat, Game Recording зэрэг Steam-ийн боломжуудтай шууд холбогддог.
SteamOS-ийн нэг онцлог нь controller буюу gamepad-аар удирдахад тохируулсан интерфейс юм. Ялангуяа Steam Deck дээр хэрэглэгч тоглоомыг хурдан эхлүүлэх, түр зогсоох, үргэлжлүүлэх зэрэг үйлдлийг энгийн байдлаар хийх боломжтой.

SteamOS-ийн түүх нь Valve-ийн PC gaming-ийн туршлагыг Windows-оос хамаарал багатай болгох оролдлоготой холбоотой.
2013 онд Valve SteamOS болон Steam Machine-ийн санаачилгыг танилцуулсан. Эхний SteamOS хувилбарууд нь Linux-ийн Debian distribution дээр суурилж байсан. Харин хожим Valve SteamOS-ийн архитектур болон package суурийг өөрчилж, Steam Deck-д зориулсан шинэ үеийн SteamOS 3-ыг хөгжүүлсэн.
Энэхүү өөрчлөлтөөр SteamOS нь зөвхөн Steam-ийн зориулалтын desktop систем байхаас илүүтэйгээр тоглоомын тусгай төхөөрөмжид зориулсан бүрэн системийн программ хангамжийн платформ болж хөгжсөн.

SteamOS-ийн эхний үеийн хувилбарууд Debian Linux дээр суурилж байв. Энэ үед Valve-ийн гол зорилго нь Linux дээр Steam болон PC тоглоомын туршлагыг бий болгох явдал байсан.
Debian-ийн суурь нь тогтвортой байдлыг хангах давуу талтай байсан бөгөөд SteamOS нь үүн дээр Steam Client болон тоглоомд зориулсан нэмэлт системийн бүрэлдэхүүнүүдийг нэгтгэсэн.
Гэхдээ тухайн үеийн Linux gaming ecosystem нь өнөөгийнхтэй харьцуулахад илүү хязгаарлагдмал байв. Windows-д зориулсан олон тоглоом Linux дээр шууд ажиллахгүй байсан тул Valve дараагийн жилүүдэд compatibility technology болон Linux gaming-ийн дэд бүтцэд ихээхэн анхаарах болсон.

SteamOS-ийн хөгжлийн хамгийн том өөрчлөлтүүдийн нэг нь Steam Deck төхөөрөмжтэй холбоотой.
Steam Deck нь Valve-ийн гаргасан portable gaming PC бөгөөд SteamOS 3 үйлдлийн системийг ашигладаг. SteamOS 3 нь өмнөх SteamOS хувилбаруудаас архитектурын хувьд ялгаатай бөгөөд Arch Linux-ийн суурь дээр хөгжүүлэгдсэн.
SteamOS 3 нь зөвхөн тоглоомын интерфейсээс бүрдэхгүй. Хэрэглэгч шаардлагатай үед Desktop Mode руу шилжиж, ердийн Linux компьютер шиг browser ажиллуулах, программ суулгах болон Steam-ээс гадуурх программ ажиллуулах боломжтой.
Ингэснээр SteamOS нь:
Game Mode
Desktop Mode
Steam Client
Linux desktop environment
Hardware болон driver management зэрэг олон хэсгийг нэг системд нэгтгэсэн.

SteamOS 3-ийн үндсэн систем нь Arch Linux дээр суурилдаг. Valve-ийн одоогийн албан ёсны мэдээлэлд SteamOS-ийг Arch Linux-based Linux distribution гэж тодорхойлсон байдаг.
Desktop Mode-д KDE Plasma хэрэглэгчийн орчин ашиглагддаг. Steam Deck-ийн техникийн мэдээлэлд SteamOS 3 болон KDE Plasma desktop environment ашигладаг гэж заасан байна.
Энэ бүтэц нь хоёр өөр хэрэглээний орчныг бий болгодог:
Game Mode → тоглоом тоглоход зориулсан controller-friendly интерфейс
Desktop Mode → keyboard, mouse ашиглан Linux desktop шиг ажиллах орчин
Ийм байдлаар SteamOS нь тоглоомын console-ийн хялбар хэрэглээ болон PC-ийн уян хатан байдлыг нэг системд хослуулахыг зорьдог.

SteamOS нь зөвхөн Steam-ийн график интерфейсээс бүрдэхгүй. Үүний доод түвшинд Linux kernel, hardware drivers, system services болон Arch Linux-ийн package system зэрэг бүрэлдэхүүнүүд ажилладаг.
Ерөнхий байдлаар SteamOS-ийн бүтцийг дараах байдлаар ойлгож болно:
Hardware
↓
Linux Kernel / Drivers
↓
Arch Linux суурь систем
↓
SteamOS системийн бүрэлдэхүүнүүд
↓
Game Mode / KDE Plasma Desktop
↓
Steam Client / Games
Valve SteamOS-ийн системийн шинэчлэлтүүдээр Linux kernel, graphics driver болон бусад суурь package-уудыг шинэчилдэг. Жишээлбэл SteamOS 3.7-ийн хөгжүүлэлтийн хувилбаруудад Arch Linux-ийн шинэ суурь, Linux kernel 6.11 болон шинэ Mesa graphics driver ашигласан.
SteamOS-ийн хамгийн чухал технологийн нэг нь Proton юм.
Linux болон Windows нь өөр өөр программын орчинтой учраас Windows-д зориулж бүтээсэн тоглоом Linux дээр шууд ажиллахгүй байх тохиолдол байдаг. Valve энэ асуудлыг шийдэхийн тулд Proton compatibility layer-ийг Steam-тэй нэгтгэсэн.
Proton нь Windows-д зориулсан олон тоглоомыг Linux дээр ажиллуулах боломжийг бүрдүүлдэг. Valve-ийн мэдээллээр SteamOS дээрх Steam Library-ийн ихэнх тоглоом Proton-ийн тусламжтайгаар ажилладаг.
Үүнийг энгийнээр:
Windows Game
↓
Proton Compatibility Layer
↓
Linux / SteamOS
↓
Game
гэж ойлгож болно.
Энэ нь хөгжүүлэгчээс тоглоомоо Linux-д тусгайлан дахин порт хийх шаардлагыг олон тохиолдолд багасгадаг.
SteamOS-ийн гол зорилго нь тоглоом тоглох үйл явцыг аль болох энгийн болгох явдал юм.
Steam Library ашиглан хэрэглэгч өөрийн худалдаж авсан болон эзэмшдэг тоглоомуудаа нэг дороос ажиллуулна.
Game Mode нь controller ашиглахад тохирсон интерфейстэй.
Quick Suspend / Resume функц нь тоглоомыг түр зогсоож, төхөөрөмжийг sleep горимд оруулаад дараа нь тоглоомоо үргэлжлүүлэх боломжийг олгодог. Valve Steam Deck-ийн энэ ажиллагааг hardware, firmware, operating system болон software-ийн түвшинд тусгайлан боловсруулсан гэж тайлбарладаг.
Desktop Mode нь хэрэглэгчид Steam-ээс гадуурх программ болон Linux application ашиглах боломж олгодог.
Мөн SteamOS нь системийн update-уудаар driver болон системийн package-уудыг шинэчилдэг тул хэрэглэгч бүх hardware тохиргоог гараар хийх шаардлага харьцангуй бага байдаг.
SteamOS нь Linux-ийн суурьтай тул Linux-ийн олон security mechanism болон системийн хамгаалалтын боломжийг ашигладаг.
Valve системийн шинэчлэлтээр security, stability болон performance-ийн өөрчлөлтүүдийг хүргэдэг. Жишээлбэл SteamOS 3.4 шинэчлэлтээр Arch Linux-ийн шинэ snapshot руу шилжиж, суурь package-уудын performance, security болон stability засваруудыг оруулсан.
Мөн SteamOS нь системийг сэргээх болон дахин суулгах зориулалттай recovery механизмтай. Хэрэглэгч шаардлагатай үед SteamOS-ийг дахин image хийх, repair хийх эсвэл өмнөх системийн хувилбар руу буцах боломжтой.
Гэхдээ SteamOS нь Linux-д суурилсан ерөнхий-purpose системийн шинж чанарыг хадгалдаг тул Desktop Mode-д гаднын software суулгах боломжтой. Иймээс хэрэглэгч ямар software суулгаж байгаагаа анхаарах шаардлагатай.
SteamOS-ийн хөгжил Steam Deck-ээр хязгаарлагдахгүй болсон.
Valve-ийн одоогийн мэдээллээр SteamOS-ийн hardware compatibility-г нэмэгдүүлж, бусад AMD-powered handheld болон desktop PC дээр ажиллах боломжийг өргөжүүлж байна. Албан ёсоор SteamOS-той холбоотой төхөөрөмжүүдийн жагсаалтад Steam Deck, Steam Machine, Steam Frame болон Lenovo Legion Go S багтдаг.
Мөн SteamOS-ийн шинэ хувилбарууд Arch Linux-ийн шинэ суурь, Linux kernel болон graphics stack-ийн шинэчлэлтүүдийг авч байна. Энэ нь SteamOS-ийг зөвхөн нэг төхөөрөмжийн firmware маягийн систем бус, олон төрлийн gaming hardware дээр ашиглах боломжтой платформ болгон хөгжүүлэх чиглэлийг харуулж байна.
