Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence, AI)

Б.Сайнбаяр
Багш

Б.Сайнбаяр
Багш
Хиймэл оюун ухаан (ХОУ) гэдэг нь компьютерын программ хангамжийн тусламжтайгаар хүний оюун ухааны үйл ажиллагааг дууриалган, логик алгоритмаар шийдвэр гаргах чадвартай системийг хөгжүүлэх технологийн чиглэл юм. Энэ нь зөвхөн технологийн төслүүдэд хэрэглэгдэх төдийгүй шинжлэх ухааны судалгааны салбар, их дээд сургуулийн хичээл, мэргэжлийн сургалтын хөтөлбөрт өргөн хэрэглэгддэг. Жишээлбэл, "Хиймэл оюун ухааны судалгаа", "Хиймэл оюун ухааны технологи" гэх мэт нэр томьёонууд энэ чиглэлийг илэрхийлнэ.
Олон судлаачид ХОУ-г "ухаалаг агент бүтээх шинжлэх ухаан" гэж тодорхойлдог. Энд "ухаалаг агент" гэдэг нь орчны мэдээллийг танин мэдэж, өгөгдсөн зорилгод хүрэхэд хамгийн үр дүнтэй шийдвэр гаргах чадвартай системийг хэлнэ. Жон Маккарти 1955 онд анх "Хиймэл оюун ухаан" гэсэн нэр томьёог нэвтрүүлж, үүнийг "ухаант машин бүтээх онолын болон инженерийн шинжлэх ухаан" гэж тодорхойлсон байна.
ХОУ-г судлах оролдлогууд Дэлхийн хоёрдугаар дайны дараа эхэлсэн. Алан Тюринг (Alan Turing) 1947 онд анхны судалгаандаа компьютерийн програмчлалын тусламжтайгаар оюун ухааны загварыг бүтээх аргыг санал болгосон. 1950-аад оны сүүлээр ХОУ нь компьютер шинжлэх ухааны салбарт бие даасан судалгааны чиглэл болон хөгжиж эхэлсэн.
Орчны мэдээллийг танин мэдэх, өөртөө дүн шинжилгээ хийх
Алдааг илрүүлж, автоматаар засварлах
Хүний сэтгэхүйн хүрээнээс давсан логик шинжилгээ хийх
Энэхүү технологийн цаашдын хөгжил нь шинжлэх ухаан, технологи, нийгмийн бүхий л салбарт хувьсгалт өөрчлөлтүүдийг авчирч байна