
How Induction Heating works? Яагаад гарыг тань түлдэггүй вэ?

Б.Чимэдрагчаа
Багш


Б.Чимэдрагчаа
Багш
Индукцийн зуухыг анх харахад нэг л гайхалтай: тогооны доорх шил хүйтэн байхад тогоо нь дотороо байгаа зүйлээ буцалгачихдаг. Хуруугаа шилэн дээр тавьж болно. Яаж?
Хариулт нь 1800-аад оны дундуур Майкл Фарадей нээсэн электромагнетизмын хуулиас эхэлдэг.
Цахилгаан гүйдэл дамжиж буй утасны эргэн тойронд соронзон орон үүсдэг. Эсрэгээр нь хэрэв соронзон орон өөрчлөгдвөл, ойролцоох дамжуулагчид цахилгаан гүйдэл үүсдэг. Үүнийг Фарадейн индукцийн хууль гэдэг.
Товчоор: Өөрчлөгдөж буй соронзон орон = цахилгаан гүйдэл үүсгэдэг. Индукцийн зуух энэ зарчмаар ажилладаг.
1. Ороомог
Зуухны шилэн доор зэс ороомог нуугдсан байдаг. Үүгээр өндөр давтамжит (20–100 kHz) ток дамжина.
2. Соронзон орон
Ороомгоор өндөр давтамжтай гүйдэл урсахад хурдан өөрчлөгдөж буй соронзон орон үүснэ.
3. Эргүүлэг гүйдэл
Соронзон орон тогооны металлд нэвтэрч, дотор нь "эргүүлэг гүйдэл" (eddy current) үүсгэнэ.
4. Дулаан
Металлын эсэргүүцлийн улмаас эргүүлэг гүйдэл нь дулаан болж хувирдаг. Тогоо өөрөө халдаг.
Энэ бол асуудлын гол цөм. Индукцийн дулаарал нь зөвхөн цахилгаан дамжуулагч материалд ажилладаг. Шил, агаар, хүний гар эдгээр нь цахилгаан дамжуулдаггүй тул соронзон орон "нэвтэрч" дулаан үүсгэдэггүй.
"Зуух нь хоолоо халааж байгаа биш тогоог нь халааж байгаа. Тогоо нь хоолоо халааж байгаа."
Мөн тогооны доорх шилэн гадаргуу дулаарах юм бол зөвхөн тогооноос дамжих дулааны улмаас хална. Тиймээс тогоог авчихвал шил маш хурдан хөрдөг.
Ажилладаг материалууд:
Цутгамал төмөр: Соронзон чанар маш өндөр. Эргүүлэг гүйдэл гүн нэвтэрч, жигд халдаг. Дулааныг удаан барьдаг.
Гантөмөр (ган): Соронзон чанартай. Тогооны ёроолд соронзон давхарга нэмсэн бол ажилладаг. Орчин үеийн индукцийн тогооны ихэнх нь гантөмөр.
Ажилдаггүй материалууд:
Зэс: Цахилгааныг маш сайн дамжуулдаг учраас эргүүлэг гүйдэл үүсдэг, гэхдээ эсэргүүцэл бага тул дулаан болж хувирдаггүй.
Хөнгөн цагаан, шил, шавар, шаазан.