fbpx

Та өмнө нь Линукс гэж сонсож байсан уу? Энэ нь Windows, Mac зэрэг O/S(үйлдлийн систем)-тэй адил өөр нэг төрлийн үйлдлийн систем юм.

Үйлдлийн систем нь таны программ хангамж болон техник хангамжийн хоорондын харилцааг удирддаг.Үйлдлийн системгүйгээр программ хангамж ажиллахгүй.

Таны гар утас, машин, хөргөгч, зурагтаас авхуулаад банкны систем, IOT, үүлэн технологи, нисдэг дрон, роботууд хүртэл Линукс үйлдлийн системийг ашигладаг. Линукс нь нээлттэй эхийн платформ гэдгээрээ алдартай бөгөөд
энэ нь хэрэглэгчдэд системийг өөрчлөх боломжийг олгодог. Энэхүү уян хатан байдал, тохируулга нь Линуксийг серверийн ажиллах орчинд хамгийн тохиромжтой сонголт болгодог.
Инженер танд хамгийн энгийн веб серверүүд дээр ажиллахаас эхлээд firewall, switch, router зэрэг сүлжээний хэрэгслүүд болон янз бүрийн ухаалаг төхөөрөмжүүдийг удирдах, байгууллагынхаа компьютерын системийн сул талыг олж илрүүлэх, сайжруулах, халдлагаас хамгаалах гээд Linux системтэй нүүр тулах шаардлага олон удаа гарах болно.

 

Linus Torvald/Linux нээлттэй эхийн гол төлөөлөгчдийн нэг/

2023 оны хийсэн судалгаагаар

  • Мэргэжлийн хөгжүүлэгчдийн 47% нь Линукс дээр суурилсан үйлдлийн систем ашигладаг.​
  • Шилдэг нэг сая веб серверийн 96.3% нь Linux үйлдлийн системтэй.​
  • Ухаалаг гар утасны 85% нь Линукс дээр ажилладаг.​
  • Линукс нь дэлхийн хамгийн хурдан 500 супер компьютерын үйлдлийн систем нь билээ.​
  • Үүлэн дэд бүтцийн 90 орчим хувь нь Линукс дээр ажиллаж байна.​
  • Линукс нь 27.8 сая гаруй мөр кодтой.​
  • Холливудын тусгай эффектүүдийн 90 орчим хувь нь Линукс дээр тулгуурладаг.​
  • Дэлхийн 30 том компани Линукс үйлдлийн систем хэрэглэдэг
  • Өнөөдөр 600 гаруй идэвхтэй Линукс түгээлтүүд байдаг. (Debian, Gentoo, Ubuntu, Linux Mint, Red Hat Enterprise Linux, CentOS, Fedora, Kali Linux, Arch Linux, OpenSUSE, Linux зэрэг)​

Linux is everywhere!

Leave a Reply