LaTeX (LATEX, ˈlaːtɛç) бол TeX системд тулгуурласан хэвлэлийн эх бэлтгэл систем юм. LaTeX системийн командууд TeX-ийг бодвол нэлээд дээд түвшний хэлээр бичигддэг. Өөрөөр хэлбэл, TeX системийн чадавхыг хялбар зарчмаар ашиглахад LaTeX зориулагдсан. Түүгээр бүхий л төрлийн хэвлэлийн эх бэлтгэж болно. Бараг бүх төрлийн шинжлэх ухааны салбарт хамаарах илтгэл, тайлан, эрдмийн зэрэг хамгаалах бүтээл, ном, сэтгүүл зэргийг эмх цэгцтэйгээр мэргэжлийн түвшинд боловсруулах боломжтой. Түүний давуу тал нь:
- Нээлттэй эх,
- Үйлдлийн систем хамаарахгүй ажиллах чадвартай,
- Томьёо болон бусад тэмдэгтээс бүрдсэн эхийг эмх цэгцтэй маш сайн (төгс) дүрсэлдэг,
- Ном, илтгэлд зориулсан төрөл бүрийн загваруудтай,
- Томьёо, зүүлт зэргийг автоматаар дугаарлаж, гарчиг, товьёг, жагсаалтуудыг автоматаар үүсгэдэг,
- Зураг, диаграммыг зурах боломжтой,
- LaTeX дээр бэлтгэсэн эх бага зай эзэлдэг,
- Мөр бүрийн үг хоорондын зайг жигдлэхийг эрмэлзэж үгийг үеэр таслах горимтой,
- Компьютероос хамаарч формат үл өөрчлөгдөх, авсаар PDF файлд хувиргаж болдог,
- Албан бичиг хөтлөгчдийг (office suite) орлох чадвартай: Word processor, Presentation program, Graphics suite, гэх мэт,
- Томоохон сургуулиудад илтгэл, диплом бэлтгэх стандарт болсон.
LaTeX системийг Лесли Лампорт (Leslie Lamport) 1980-аад оны эхээр зохиосон, одоогийн хувилбар нь LaTeX2e (). Ихэнх хэрэглэгчид TeX гэхээсээ илүүтэйгээр LaTeX-ийг түлхүү хэрэглэдэг. LaTeX нь LaTeX Project Public License (LPPL) лиценз бүхий нээлттэй эх юм, түүнд хэрэглэгдэх программууд ч ихэнхдээ нээлттэй эхүүд байдаг.
LaTeX-ийн монгол хэлний дэмжлэг
LaTeX дээр монголоор бичихдээ 2 янзын багц ашиглаж болно. Үүнд:
- MonTeX — түгээмэл ашиглагддаг багц бөгөөд түүний онцлог гэвэл латин галигаас кирилл үсэгт буулгадаг, халх, буриад аялгууны багцуудтай, уйгуржин монгол бичгээр бичиж болдог. Windows-1251 кодчиллыг дэмждэг. Сул тал нь Windows хэрэглэгчдийн түгээмэл ашигладаг MiKTeX программын 2.6 хувилбараас хойших хувилбарт ажилладаггүй, үгийг үеэр таслахдаа бага зэрэг алддаг.
- Babel package — Mongolian Babel багцыг 2007 оноос хойш хэрэглэх боломжтой болсон. Энэ нь олон хэлний Babel багцуудын нэг хувилбар. Олга Лапкогийн T2A кодчилол бүхий lh фонт ашигладаг, өөрөөр хэлбэл, вектор фонт болон юникод дэмжигддэг.
\documentclass{article}
\title{My First LaTeX Document}
\author{Your Name}
\date{\today}
\begin{document}
\maketitle
\section{Introduction}
This is a simple LaTeX document. Here’s some text in the introduction.
\section{Formatting}
\subsection{Emphasis}
You can \emph{emphasize} text by using the \verb|\emph| command.
\subsection{Lists}
You can create lists like this:
\begin{itemize}
\item Item 1
\item Item 2
\item Item 3
\end{itemize}
\subsection{Mathematics}
You can include mathematical expressions within your text, like $E=mc^2$, or you can display equations like this:
\[
\int_{0}^{\pi} \sin(x) \, dx = 2
\]
\section{Conclusion}
That’s a basic overview of LaTeX. There’s a lot more you can do with it!
\end{document}
photo code
\documentclass{article}
\usepackage{graphicx}
\begin{document}
\begin{figure}
\centering
\includegraphics[width=0.6\textwidth]{example-image.jpg}
\caption{A Sample Image}
\label{fig:sample}
\end{figure}
In Figure \ref{fig:sample}, you can see a sample image.
\end{document}
list code
\begin{enumerate}
\item First item
\item Second item
\item Third item
\end{enumerate}
\begin{enumerate} \item First item \item Second item \item Third item \end{enumerate}
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (303)
- 2 минутын уншлага (143)
- Богино прожектууд (9)
- боловсрол (82)
- Зөвлөгөө (30)
- Зөвлөгөө (64)
- Код (39)
- Хөндлөнгийн (14)