Амстердам дахь Немогийн шинжлэх ухааны музейд буй мамонтын генетикийн кодыг ашиглаж хийсэн бөөрөнхий мах. (AP Photo/Mike Corder)
2023 оны 3-р сарын 28
Австралийн нэгэн компани устсан амьтан болох ноосон мамонтын генетикийн мэдээллийг ашиглан лабораторид ургуулсан мах хийжээ.
Энэ нь 4-р сарын 1-ний өдрийн инээдмийн баярын хошигнол биш бөгөөд ирээдүйд бид яг л “cloudy with a chance of meatballs” хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг хиймэл хоол хүнс иддэг болох нь ээ.Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд үргэлж биелэлээ олох юмаа :).
Австралийн “Vow” компанийн үүсгэн байгуулагч Тим Ноакесмит “Энэ бол 4-р сарын joke биш энэ бол жинхэнэ шинэлэг, бодит зүйл.” гэж мэдэгдсэн нь улам итгэл төрүүлж байв.
Таримал эсвэл эсэд суурилсан мах гэж нэрлэгддэг лабораторид ургуулсан махыг амьтны эсээр хийж, лабораторид ургуулдаг. Амьтдыг үйлдвэрлэхийн тулд алах шаардлагагүй. Тариалангийн махыг дэмжигчид энэ нь зөвхөн амьтанд төдийгүй байгаль орчинд ч илүү ээлтэй гэж үздэг.
Vow компани нь мамонт болон Африкийн заануудын генетикийн мэдээллийг нэгтгэж дараагаар нь тэрхүү мэдээллийг хонины булчингийн эсэд оруулжээ. Мөн нэг сайн мэдээ нь лабораторид махан бөмбөлөг хийхэд хүрэлцэхүйц эсүүд олширчээ.
Дэлхий даяар 100 гаруй компани таримал махан бүтээгдэхүүн дээр ажиллаж байна.
Одоогоор дэлхий даяар хэдэн тэрбум га газрыг махны үйлдвэрлэлд ашиглаж байгаа бөгөөд хэрэв энэ технологи түгээмэл болбол ирээдүйд махны үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг эрс бууруулна гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Сингапур бол таримал махыг хүн төрөлхтөнд хэрэглэхийг зөвшөөрсөн цорын ганц орон бөгөөд анхны бүтээгдэхүүн болох Японы бөднө шувууны таримал махыг энэ оны сүүлээр худалдаанд гаргах гэж байна.
Сэрэн Келл бол ургамал, эсэд суурилсан хүнсний бүтээгдэхүүнийг сурталчлах ашгийн бус байгууллага болох Good Food Institute-ийн шинжлэх ухаан, технологийн менежер юм. Келл хэлэхдээ, компаниуд ихэвчлэн фермийн амьтад болон далайн хоолноос гаргаж авсан эсийг таримал мах боловсруулахдаа ашигладаг. Лабораторид ургуулсан мах нь малын хөдөө аж ахуйгаас ялгарах хорт утааг бууруулж, дэлхийн хэмжээнд махны хэрэгцээг хангахад тусалж чадна гэж тэр тэмдэглэв.
Энд дарж дэлгэрэнгүй уншаарай.
Эх сурвалж: VOA
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (279)
- 2 минутын уншлага (135)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (21)
- Зөвлөгөө (60)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)