fbpx

1989 оны 11 сарын дундуур хамгийн анхны HTTP протоколоор сервер клиент хоёр вебсайт солилцов. Ер нь анхны HTML хэлээр анхны броузерээр анхны вебсайтын хэсэлтийг хийциймүү даа. Энэ бүхнийг хийсэн Эрдэмтэн бол Tim Berners-Lee байлаа. Мөн Тим маань хамгийн анхны веб броузерийг зохион бүтээсэн бөгөөд өнөөдөрийн энэ WWW гээд байдаг зүйлийн нэрийг бас өгчээ. WWW бол world wide web буюу дэлхий дахины веб гэсэн утгатай зүйл байж.

Tim Berners-Lee

За сэдэв эхлээд бүтэн 2 өгүүлбэр явчаад байхад HTML гэж юу болох тухай тайлбарлаж эхлээгүй байгааг гайхаж байж магадгүй хаха за одоо шууд тайлбартаа оръё. HTML – Hyper Text Markup Language гэдэг нь вебсайтын БҮТЦИЙГ ТОДОРХОЙЛДОГ хэл юм. Hyper Text гэдэг бол бусад текстрүү заасан холбоостой текст юм. Ер нь интернэтэд бусад вебрүү линкдэхгүй бол вебпэйж хийгээд ч яадаг юм, зүгээр цаасан дээр биччихэд болоо бишүү?

HyperText Markup Language

За нөгөөтэйгүүр HTML бол програмчлалын хэл биш юм. За программчлалын хэл болохын тулд ер нь хэд хэдэн шаардлага биелүүлэх ёстой л доо тэгээд тэрний хамгийн энгийн шалгуур болох логик үйлдэл хийх боломжтой байх шалгуурыг HTML хэл давдаггүй.

HTML meme

За HTML – н тухай цухасхан дурдхад сурж эхлэхэд танд ер нь юу ч хэрэггүй бөгөөд ямар ч хамаагүй текс эдитор байхад л болно. За тэгээд хэлний ерөнхий стандарт синтакс нь мангар олон tag-наас бүрдэх ба элэментүүд нь нээх болон хаах тагтай байна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг тагнууд нь h – heading буюу гарчиг, p – paragraph буюу бичиж, a – anchor буюу бидний хамгийн хэрэгтэй холбоосны таг байна.

Анх гарсан цагаасаа эхлэн HTML олон удаа өөрчлөгдсөөр 2008 онд бидний өнөөдрийн хэрэглэх дуртай HTML5 -г стандартчилжээ. За тэгээд HTML 5 ийн тухай товчхон үнэгүй хичээл үзмээр байвал энд дар.