Framework
Програмчлалд framework гэдэг нь программ хангамжийн ерөнхий үйл ажиллагааг хангадаг, тодорхой нэг програмчлалын хэлний ихээхэн хэмжээний санг агуулж буй хийсвэр ойлголт ба программыг хөгжүүлэх үнэ цэнэтэй хэрэгсэл юм.
Энгийнээр тайлбарлавал та байшин барьж байна гэж бодъё. Байшингийн суурийг өөрөө цутгаж хийж чадах ч маш их хугацаа шаардагдана. Тэгвэл энэ бүгдийг аль хэдийн танд зориулж туршлагатай барилгачид хийсэн бол таны хөдөлмөр, цагийг хэмнэхээс гадна илүү бат бөх суурь болно. Тэгвэл программ хангамжийг боловсруулахад framework нь мөн адил бат бөх суурь нь болж өгдөг.
Framework-ын зорилго
Програм хангамжийн хөгжүүлэлтийг хөнгөвчлөх.
Framework-ын хэрэглээ
Framework-ыг ашиглаж эхлэхээсээ өмнө програмчлалын хэлний талаар сайн ойлголттой байх ёстой. Програмчлалын хэлнээсээ хамаарч framework-уудыг өөр өөр зорилгоор ашиглаж болно.
Жишээлбэл, JavaScript нь олон framework-уудад ашиглагддаг. Java бол хүчирхэг, уян хатан програмчлалын хэл. Хэрэв та JavaScript-ийг ойлгодог бол тоглоом хөгжүүлэх болон тоглоом бүтээхэд framework-ыг ашиглаж болно.
Framework-ын давуу тал
Framework ашигласнаар цаг хэмнэж, алдаа гарах эрсдлийг бууруулдаг. Бүх зүйлийг эхнээс нь бичих шаардлагагүй мөн framework-уудыг аль хэдийн туршиж үзсэн байдаг тул алдаа гарах магадлал тун бага байдаг. Бусад давуу тал:
- Хэрэглэгчийн кодноос өөрчлөлт хийх боломжтой
- Илүү хялбараар дибаг хийх (debugging) буюу алдааг шалгах, нягтлах
- Давхардсан код бичихээс зайлсхийх
- Алдаагүй, амархан дасан зохицох код
- Энгийн код бичихэд цагаа үрэхгүй тусгай код зохиохдоо бүрэн төвлөрнө
- Өргөжүүлэх боломжтой
Framework-ын төрөл
Framework-ыг вэб сайт, гар утасны аппликейшн, өгөгдлийн шинжлэх ухаан зэрэгт ашиглаж болно. Зарим алдартай framework-ууд:
- Web application frameworks / Веб программын framework
- Symfony,
- AngularJS,
- Django,
- Rails,
- Express гэх мэт
- Mobile development frameworks / Гар утасны хөгжүүлэлтийн framework
- Flutter,
- Xamarin,
- React Native,
- Native Script,
- Ionic гэх мэт