Компьютерийн сүлжээ: Үндсэн ойлголт, төрөл, ач холбогдол
ОРШИЛ
Өнөө үед компьютерийн сүлжээ нь орчин үеийн мэдээллийн технологийн хөгжлийн үндэс суурь болсон бөгөөд байгууллага, дэлхий нийтийн хувь хүмүүсийн харилцаа холбоог өргөн хүрээнд хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ нийтлэлд компьютерийн сүлжээний үндсэн ойлголт, төрөл, ач холбогдол болон ирээдүйн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй авч үзнэ.
1. КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Компьютерийн сүлжээ гэдэг нь олон компьютер, сервер болон бусад төхөөрөмжийг хооронд нь холбож, мэдээлэл солилцох боломжтой болгосон системийг хэлнэ. Энэ нь өгөгдөл дамжуулах, интернэтэд холбогдох, алсын зайнаас нэвтрэх, өгөгдлийг нөөцлөх зэрэг олон төрлийн хэрэглээнд ашиглагддаг.
2. КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭНИЙ ТӨРӨЛ
Компьютерийн сүлжээг хамрах хүрээ, бүтэц, хэрэглээ зэргээс нь хамааруулан хэд хэдэн төрөлд хуваадаг.
2.1. Хамрах хүрээгээр нь:
(LAN – Local Area Network): Нэг барилга, албан байгууллага, сургууль зэрэг ойр орчмын төхөөрөмжүүдийг холбосон сүлжээ.
Хот, бүсийн сүлжээ (MAN – Metropolitan Area Network): Томоохон хотын хүрээнд холбох зориулалттай сүлжээ.
Өргөн хүрээний сүлжээ (WAN – Wide Area Network): Улс болон дэлхийн түвшинд компьютерийг холбосон сүлжээ. Жишээ нь, интернэт.
2.2. Топологи буюу бүтэцээр нь:
(Bus) топологи: Нэг үндсэн шугам дагуу бүх төхөөрөмжүүд холбогддог.
- Од (Star) топологи: Бүх төхөөрөмжүүд нэг төв сервертэй шууд холбогдсон байна.
- Цэгээс цэг рүү (Point-to-Point) топологи: Хоёр төхөөрөмж хоорондоо шууд холбогдсон байна.

Сүлжээ (Mesh) топологи: Бүх төхөөрөмжүүд хоорондоо олон замаар холбогдсон байна.
3. СҮЛЖЭЭНИЙ ГОЛ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД
Компьютерийн сүлжээ нь дараах гол бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрддэг:
Сервер: Мэдээллийг хадгалах, боловсруулах, түгээх үүрэгтэй төв төхөөрөмж.
Клиент(Client) (Хэрэглэгчийн төхөөрөмж): Компьютер, гар утас, таблет гэх мэт төхөөрөмжүүд.
Сүлжээний төхөөрөмжүүд: Роутер, свитч, хаб, хандалтын цэг зэрэг нь өгөгдлийг зөв чиглүүлэх, тараах үүрэгтэй.
Протокол: TCP/IP, HTTP, FTP зэрэг өгөгдөл дамжуулах дүрмүүд
4. КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
4.1. Харилцаа холбоог хялбаршуулах
Сүлжээний тусламжтайгаар хүмүүс имэйл, мессеж, видео дуудлага зэрэг аргаар харилцах боломжтой.
4.2. Нөөцийг хуваалцах
Принтер, сервер, файлууд зэрэг мэдээллийг олон хэрэглэгч Мэдээлэл өгөгдлийг хуваалцан ашиглах боломжтой.
4.3. Интернэт холболт
Дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлэл авах, хуваалцах боломжийг олгоно.
4.4. Аюулгүй байдал, хамгаалалт
Мэдээллийг шифрлэх, хандалтын эрхийг хянах зэрэг аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой.
5. СҮЛЖЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Компьютерийн сүлжээний аюулгүй байдал нь хакерын халдлага, вирус, өгөгдөл алдах зэрэг эрсдэлээс сэргийлэх чухал асуудал юм. Үүнд дараах арга хэмжээнүүдийг авдаг:
Галт хана (Firewall) – Гадны халдлагаас хамгаалах.
Шифрлэл (Encryption) – Өгөгдлийг зөвхөн зөвшөөрөгдсөн хэрэглэгчдэд уншигдахуйц болгох.
Антивирус програм – Вирус болон хортой програмыг илрүүлэх, устгах.
VPN (Virtual Private Network) – Аюулгүй интернэт холболтыг хангах.
6. ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Технологийн хөгжлийн явцад компьютерийн сүлжээ дараах чиглэлээр хөгжиж байна:
5G болон 6G сүлжээ: Илүү хурдтай, өндөр найдвартай утасгүй холболт.
Клауд (cloud)сүлжээ: Мэдээлэл хадгалах, боловсруулах үүлэн технологи.
AI болон автоматжуулалт: Ухаалаг сүлжээний удирдлага, аюулгүй байдлын автомат хяналт.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (352)
- 2 минутын уншлага (181)
- CodeX (1)
- Competitive programming (10)
- Богино прожектууд (14)
- боловсрол (108)
- Зөвлөгөө (52)
- Зөвлөгөө (69)
- Код (56)
- Крипто (8)
- Тархи ба Код (5)
- Хөндлөнгийн (19)