fbpx

Бидний бичсэн код өөрт болон бусад хүмүүс ойлгогдохоор байх юм бол тэр кодыг цэвэр бичигдсэн код гэнэ. Цэвэр код бичих нь эхэндээ бидэнд илүүц мэт санагдаж магадгүй. Гэвч энэ нь бидэнд програмыг хурдан болон урт хугацаанд ажиллах боломжийг олгодог. Бичиж байгаа кодоо уншихад амар, туршиж болохоор, өөрчилж болохоор, шинэчилж болохоор хэмжээнд бичих хэрэгтэй.

Бид яагаад кодоо цэвэрхэн бичих хэрэгтэй вэ?

Хөгжүүлэгчид бид кодоо компьютер ойлгох хэмжээнд бичдэг. Гэвч бидний код нэг хивэндээ байдаггүй. Бид үргэлж бичиж байгаа кодоо шинэчилж эсвэл шинэ санаа олж нэмэх зэргээр өөрчилдөг. Мөн бичсэн кодыг маань бусад хөгжүүлэгчид ч авч ашиглан шинэчлэх тохиолдол гарна. Тиймээс бид кодоо дараа өөрөө харахад болон бусад хөгжүүлэгчид хараад ойлгох хэмжээнд эмх цэгцтэй бичих хэрэгтэй. Цэвэрхэн эмх цэгцтэй код бичих нь хөгжүүлэгчдийн соёл гээд хэлэхэд буруутахгүй.

Хэрхэн кодоо цэвэрхэн бичих вэ?

Кодоо цэвэрхэн бичих хэдэн зөвлөгөө өгье

Код доторх функц, хувьсагч зэрэг өгөгдлүүддээ утга учиртай нэр өгөх.

Жижиг хэмжээний бага зүйл хийдэг функц үүсгэ.

Холбогдох өгөгдөл болон функцуудыг жижиг class болгон нэгтгэх

Тухайн хэрэгцээтэй мөр бүрд comment бичиж үлдээх

Мөр зай зэргийг нэг эгнээнд оруулж цэгцлэх

Бид Програм хангамжийн дизайны зарчмууд гэгддэг журмуудыг дагаж цэвэр код бичиж болно. Програм хангамжийн зарчмууд нь олон жилийн туршид батлагдсан журам байдаг. Зарим код бичих журмуудаас:

Нэг хийсэн зүйлээ битгий олон давт(DRY), Бичиж байгаа кодоо амархан байлга(KISS), Одоо л хэрэгтэй биш бол орхи(YAGNI) гэх зэрэг.

Leave a Reply