Г.Хишигжаргал
Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи электроникийн сургуульд “Компьютерын ухаан” чиглэлээр суралцдаг. Цаашдаа өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр илүү гүнзгийрүүлэн суралцаж, чадварлаг data scientists болж ажиллахыг зорьж байна. “Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа” гэж хэлдэг. Өнөөдөр техник, технологи хором бүрд хөгжиж, дэлхий ертөнц тасралтгүй өөрчлөгдөж байна. Ийм үед бид хамтдаа суралцаж, мэдлэгээ хуваалцан, […]
Д.Анхбаяр
Шинжлэх ухаан технологийн их сургуульд программ хангамжийн инженерчлэл мэргэжлээр суралцдаг. Цаашлаад ур чадвараа хөгжүүлэх, шинэлэг программ хангамжийг хөгжүүлэх зорилготой. Хурдацтай хөгжиж буй технологийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ирээдүйн инженерүүдийг бэлдэх аялалд хамтдаа гарч байгаадаа баяртай байна.
Г.Энгүүнбаяр
Монгол Улсын Их Сургуульд Програм Хангамжаар суралцдаг. Хүн өөрийн хязгаарыг тогтоодог гэж боддог . Гэтэл дэлхий тэр чигээрээ суралцах талбар, тиймээс тайвширч суух цаг хэзээ ч байх ёсгүй гэж боддог . Ямар ч салбар ямар ч зүйлийг сурч, ойлгох нь маш сайхан санагддаг . Програмчлал бол дуусашгүй аялал, би энэ замыг сонгосондоо туйлын баяртай байдаг. […]
М.Энх
Ирээдүйд технологийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр зорьж байгаа дүү нар маань бусад улсын хүүхдүүдээс хоцрогдолгүй дэлхийн дайтай инженерүүд болох боломжийг хамт олонтойгоо бий болгож буйдаа баяртай байна.Цаашдаа видео тоглоом бүтээх, Metaverse хөгжүүлэх сонирхолтой. Бодит амьдрал дээр хийж чадахгүй зүйлсийг технологийн арга ашиглан виртуал орчинд үзүүлж, хүмүүст гайхалтай мэдрэмж сэтгэгдэл үлдээхийг хүсдэг.
З.Номин-Эрдэнэ
Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд хиймэл оюун ухааны мэргэжлээр суралцдаг ба машин сургалт болон data mining салбарт гүнзгийрүүлэн суралцах зорилготой. Аливаа зүйлсийг дэс дараалалтай, холбоо хамаарлыг нь ойлгож авснаар нь тухайн сэдэв агуулгын бат бөх суурийг бий болоход маш чухал гэж боддог. Энэ зарчмаар хүүхдүүдийн сониуч зан мөн сэтгэх чадварыг хөгжүүлж, тухайн сэдэв […]