fbpx

GitHub код хуваалцах, зэрэг ажиллах аргачлалыг өөрчилсөн шиг, Hugging Face бол хиймэл оюуны загваруудыг хуваалцах, ашиглах, сургах fine tune хийх гэх мэт олон боломжуудыг шинэ түвшинд гаргасан платформ юм.

Энэхүү өхөөрдөм инээмсэглэсэн логотой платформын тухай болон хэрхэн ашиглах тухай мэдэж авцгаая!

Товч түүх

Hugging Face компанийг 2016 онд Францын гаралтай бизнес эрхлэгчид болох Clément Delangue, Julien Chaumond, Thomas Wolf нар АНУ – ын Нью-Йорк хотод үүсгэн байгуулсан ба эхэндээ тус компани өсвөр насныханд зориулсан чатбот аппликейшн хөгжүүлдэг байсан бөгөөд чатботын суурь загварыг нээлттэй эх болгон тавсан гаргасны дараа тэд хиймэл оюуны платформ чиглэлд шилжжээ.

Hugging Face – д зөвхөн хиймэл оюуны загвар байдаг уу?

Hugging Face ийн вэб сайтад зочлон ороход дараах байдлаар харагдах ба зөвхөн хиймэл оюуны загваруудаас гадна дараах зүйлс багтаж байна:

  • Өгөгдлийн багц (Өгөгдлийн багц дотор хиймэл оюуны загвар онцлогт таарсан өгөгдлийн багцууд байна)
  • Загваруудын төрлүүд (Тухайн зорьж буй даалгаврын хүрээнд хиймэл оюуны загваруудыг ангилах боломжтой байна)
  • Төсөл хэрэгжүүлэх орчин (Өөрийн төслийн орчныг үүсгэж түүн дотроо загвараа сургах, турших гэх мэт тооцооллын нөөц шаардсан үйлдлүүдийг үүлэн тооцооллыг ашиглан хэрэгжүүлэх боломжтой)
  • Пост, нийтлэл (Сайжруулж, сургасан загваруудаа тухайн платформын орчинд пост нийтлэл хэлбэрээр оруулах боломжтой

Хэрхэн хиймэл оюуны загварыг авч ашиглах вэ?

Дээрх зурагт харуулснаар Microsoft/bitnet-b1.58-2B-4T нэртэй загварыг онцолж авч үзэхэд model card буюу загварыг тухай мэдээллийг агуулсан хуудас руу шилжинэ. Энд тухайн загварын нарийн мэдээлэл, ашиглагдсан тоо хэмжээ, гэх мэт бусад мэдээллүүдийг агуулж байна.

Өмнөх хуудсан дээрх use this model товчийг дарж цааш үргэлжлүүлсний дараа дараах цонх гарах ба Hugging Face нь python хэл дээр өөрийн “transformers” сантай бөгөөд тэрхүү сангаас өөр өөр байдлаар уншиж ажиллуулах юм.

  • Pipeline хэлбэрээр дуудаж ашиглавал тухайн загварыг ашиглах ба ямар нэгэн сургалт гэх мэт үйлдлүүдийг дэмждэггүй бөгөөд загварыг туршихад илүү тохиромжтой.
  • Харин загварыг шууд дуудсан үед хэрэглэгчид нь илүү өргөн хүрээний сонголт удирдлагуудыг олгох ба үүнд тухайн загварыг сайжруулж сургах (fine tune), ямар нэгэн судалгааны ажилд ашиглах, тухайн загварын гипер параметрүүдийг (hyper parameters) өөрчлөх боломжийг олгодог байна.

Санамж

Hugging Face ийн transformers санг python file дээрээ дуудахдаа

pip install transformers

коммандаар санг суулгасан байх ёстой.

Hugging Face ашиглах онцлог

Давуу талСул тал
маш олон загварыг сан, олон төрлийн 500000+ загваруудМэдээллийн нууцлалын асуудал олон нийтийн сан руу өгөгдлийн багц оруулах зэрэгт
Хялбар хэрэглээ pipeline() болон transformers ашиглан сургалтыг хялбар хийхТооцооллын нөөц GPU загваруудыг ачаалахад дунджаас дээш хэмжээний нөөц шаардах
Нээлттэй эх сурвалж
Идэвхтэй олон нийтийн оролцоо

Leave a Reply