Зохиомжын паттерн тодорхой нэг асуудал, даалгаврыг шийдэхэд өргөн хэрэглэгддэг арга юм.
Одоо магадгүй танд “юун тодорхой?” асуудлууд гэсэн бодол урган гарах байх. Үүнд жишээгээр тайлбарлая.
Доорх асуудал гарсан гэж үзвэл:
Та ганцхан объект агуулсан класс үүсгэмээр байгаа ба тэрхүү объект нь бусад бүх классуудад ашиглагдах боломжтой байхаар зохиомжлох хэрэгтэй болсон байг.
Энэхүү асуудалд хамгийн сайн зохицох шийдэл бол “Singleton” зохиомжийн паттерныг ашиглах юм.
Тэгэхээр зохиомжийн паттерн болгон асуудлуудыг шийдвэрлэхдээ өөрсдийн гэсэн дүрэм, тодорхойлолтуудыг ашигладаг байх нь.
Зохиомжийн паттерныг ашигласнаар та өөрийн кодоо илүү уян хатан, өргөтгөх боломжтой, дахин ашиглах боломжтой, сайжруулах боломжтой байдаг.
Тиймээс чадварлаг программист болохын тулд та кодны асуудлуудад өргөн ашиглагддаг хэд хэдэн шийдлүүдийг мэддэг байх нь зохимжтой байна.
Зохиомжын паттерны давуу талууд гэвэл:
– Олон төслүүдэд(projects) дахин ашиглах боломжтой.
– Системийн архитектурыг тодорхойлоход туслах шийдлүүдийг хангадаг.
– Программыг инженерчлэх туршлага олгодог.
– Аппликейшний зохиомжыг илүү чанаржуулдаг.
– Зохиомжын паттерн нь чадварлаг программ хөгжүүлэгчдийн туршлага болон мэдлэг дээр үндэслэгдэж хийгддэг тул туршигдсан, шалгарсан арга байдаг.
Зохиомжын паттерны төрлүүд гэвэл ерөнхийдөө 2 төрөлд хуваагддаг.
Core Java-д ерөнхийдөө 3 төрлийн зохиомжийн паттерныг авч үздэг.
1.Creational Design Pattern
- Factory Pattern
- Abstract Factory Pattern
- Singleton Pattern
- Prototype Pattern
- Builder Pattern.
2. Structural Design Pattern
- Adapter Pattern
- Bridge Pattern
- Composite Pattern
- Decorator Pattern
- Facade Pattern
- Flyweight Pattern
- Proxy Pattern
3. Behavioral Design Pattern
- Chain Of Responsibility Pattern
- Command Pattern
- Interpreter Pattern
- Iterator Pattern
- Mediator Pattern
- Memento Pattern
- Observer Pattern
- State Pattern
- Strategy Pattern
- Template Pattern
- Visitor Pattern