fbpx

Өмнөх сэдвээр бид давхаргат архитектур буюу layered architecture-ийн талаар ярьсан билээ . Тэгвэл өнөөдрийн сэдвээр бид Монолитик архитектурын талаар ярих болно оо.

Monolithic гэсэн үг нь нэгэн бүхэл , цул гэсэн утгатай ба монолитик архитектурын хувьд ч мөн адил юм . Программын бүх хэсгүүдийг нэгэн бүхэл хэсэг гэж авж үзэх ба программын элемент бүр хоорондоо маш өндөр холбоо хамааралтай .

Давуу тал нь :

  1. Энгийн байдал: Жижиг хэмжээний төслүүдэд хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд хялбар.
  2. Гүйцэтгэл: Бүрэлдэхүүн хэсгүүд нэг процессоор ажилладаг тул хоорондын харилцаа хурдан.
  3. Бусдаас хамааралгүй байдал : Нарийн төвөгтэй зохицуулагч хэрэгсэл шаардлагагүй.

Сул тал нь :

  1. Нягт холбоо, хамаарал: Системийн нэгж бүр хоорондоо маш нягт уялдаатай учраас нэг нэгж дээр хийсэн өөрчлөлт бусад нэгжүүдэд нөлөөлөх магадлалтай. Энэ нь алдааг засах болон шинэ функц нэмэх процессыг илүү төвөгтэй болгодог.
  2. Хөгжүүлэлтийн хугацаа уртсах : Мононитик архитектурт бүх систем нэг дор байршдаг тул жижиг өөрчлөлт хийхэд ч бүх програмыг дахин бүтээж, байршуулах шаардлага гардаг. Энэ нь хөгжүүлэлтийн хурдыг удаашруулдаг.

Leave a Reply