fbpx

2d анимэйшнаас 3d анимэйшн руу шилжүүлсэн технологийн дэвшил.

Дэлхий даяараа шимтэн үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудыг үйлдвэрлэгч студи бол Walt Dysney юм. Бичээч миний хувьд хүүхэд наснаасаа тус студийн хүүхэлдэйн тэсэн ядан хүлээж CD гээр нь худалдаж авч  дахин дахин  шимтэн үздэг байсан. Тэгвэл тухайн анимэйшнууд хэрхэн яг л бодит мэт дүрслэлийг гаргадаг болсон нууцыг би та нартаа энэхүү нийтлэлээрээ хуваалцья.

2D анимэйшн хэрхэн бүтдэг байв.

Компьютер график анимэйшинд нэвтрэхээс өмнө бүх анимэйшны дүрс бүрийг гараар зурж бүтээдэг байв. Нэг секундэд хүний нүд секундэд ойролцоогоор 30-60 фрэймийг барьж авдаг. Тиймээс анимэйшинг илүү уусгалттай бодит харагдуулахын тулд дунджаар 1 секундэд 30 зураг 1 минутад 1800 зургийг гараар зурах шаардлагатай болно. Үүнээс хэр их ажил анимэйшн хийхэд шаардлагатай байсныг харж болно. Бидний сайн мэдэх “ Winnie the Pooh” 2011 анимэйшн бол Диснэй студийн хамгийн сүүлийн гараар зурсан анимэйшн юм.

3D анимэйшний хувьсал

Компьютерын тооцооллын хүч анимэйшинд нэвтрэн орсноор энэхүү салбарыг тэр чигээр нь өөрчилсөн юм. Хамгийн анхны 3D rendering ашигласан Disney анимэйшн бол Toy story 1995 юм. Энэхүү computer-generated imagery (CGI) технологи нь компьютерын хийсвэр ертөнцөд 3 хэмжээслэлтэй моделиудыг үүсгэн түүн дээрээ гэрэл болон материал нэмдэг . Түүнчлэн тухайн хийсвэр орчинд камер байршуулж хэрхэн тэдгээр моделиуд дэлгэцэд харагдахыг тооцоолдог.

Урьд нь гол аниматор гол хөдөлгөөнийг дүрсэлсэн зургуудыг гаргасны дараа, тэдгээрийн завсрын хөдөлгөөнүүдийг бүгдийг нь гараар зурдаг байсан. Үүний дараа харандаагаар хийсэн туршилтуудыг шинжлэн, шаардлагатай бол засварлаж дахин зурах хэрэгтэй болдог байв. Харин одоо CGI програм хангамж нь компьютерийн тусламжтайгаар эдгээр шилжилтүүдийг автоматаар боловсруулж, тухайн үед нь засварлах, шууд хянах боломжийг олгодог. Түүнчлэн объектуудын физикийн шинж чанарт нь тулгуурлан компьютераар хэрхэн харагдах болон хэрхэн хөдлөхийг нь тооцоолдог болсон нь анимэйшн үйлдвэрлэлд ихээхэн үр өгөөжөө өгсөн нь гарцаагүй.

3D animation процесс

  1. Мodeling – Дүрүүд болон орчны объектуудыг модедчилж 3D программаар дүрсийг нь бүтээдэг.
  2. Texture adding – Түүний дараа тэдгээр бүтээсэн обьектууддаа  өнгө, материал, гадаргуйн бүтцийг нь тодорхойлж өгдөг.
  3. Rigging – Дүрүүдийн “яс”-ыг суулгаж, хөдөлгөөнд зориулсан бүтэц үүсгэнэ. Энэ нь дүрийн үе мөчийг уян хатан хөдөлгөхөд хэрэгтэй.
  4. Гэрэлтүүлэг – Орчны болон дүрүүдийн гэрэлтүүлгийг тохируулна. Гэрлийг яг бодит байдлаар симуляци хийнэ.  Ambient, Diffuse ,Specular зэргийг тодорхойлно.
  5. Рендеринг – 3D загваруудыг эцсийн харагдах байдалд шилжүүлж, бодит мэт дүрслэл бий болгох явц юм. Энэ үе шатанд текстур, гэрэлтүүлэг, хөдөлгөөнүүд нэгтгэгддэг.

Дүгнэлт

Компьютер графикийн салбар хөгжсөнөөр гараар зурагддаг байсан нүсэр их ажлыг халж илүү бодит мэт үр дүнг үзүүлсэнг харлаа. CGI нь анимейшн салбарын шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд кино, тоглоом, сурталчилгаа зэрэг олон салбарт өргөнөөр ашиглагдаж байна. Хиймэл оюун ухаан энэхүү салбарт аль хэдийн нэвтэрсэн бөгөөд ирээдүйд анимэйшн бүтээх ажил нь анимэйшн бүтээх чадалтай агент хөгжүүлэх ажил болж хувирна гэж харж байна.

Эх сурвалжууд 

нийтлэл бичсэн : М.Өлзийхишиг

Leave a Reply